中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Өвөр монголын хөгжил, хөрөнгө оруулалт удирдлага ХХК, Ираны RVCO компани болон Шанхайн Хэ Шиу хувьцаат компани зэрэг 6 ААН-ын төлөөллийн төлөөлөгч манай ажлын албанд айлчлав

Гол мэдээ

Өвөр монголын хөгжил, хөрөнгө оруулалт удирдлага ХХК, Ираны RVCO компани болон Шанхайн Хэ Шиу хувьцаат компани зэрэг 6 ААН-ын төлөөллийн төлөөлөгч манай ажлын албанд айлчлав

来源: Харилцаа холбооны хэлтэс Ран ЖяншэнНийтэлсэн цаг:2018-07-18

  

Өвөр монголын хөгжил, хөрөнгө оруулалт удирдлага ХХК, Ираны RVCO компани болон Шанхайн Хэ Шиу хувьцаат компани зэрэг 6 ААН-ын төлөөллийн төлөөлөгч манай ажлын албанд айлчлав

    2018 оны 4-р сарын 23-ны өдөр Өвөр монголын хөгжил, хөрөнгө оруулалт удирдлага ХХК-ын захирал Цэн Дүнжун Ираны RVCO компани болон Шанхайн Хэ Шиу хувьцаат компани зэрэг 6 ААН-ын төлөөллүүдтэй хамт манай хороонд айлчлав. ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Сихү болон холбогдох хэлтсүүдийн хариуцлагатан нар хамт уулзалдав. Ван Сихү дэд дарга нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг баярлан угтаж байгаа мөртөө Өвөр монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаад баярлаж байгаагаа илэрхийлэв. Түүгээр бас ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны ажлын чиг үүрэг болон хэлтсүүдийн талаар танилцуулан, Өвөр монгол дэх аж ахуйн нэгжүүдийн хэрхэн хөгжих гэдэг талаар зөвлөгөө өгсөн байна. Цэн Дүнжун захирал ажлын хэсэгт ирсэн холбогдох компаниудын талаар танилцуулан, тус удаагийн аяллын зорилго зорилтоо тодорхойлжээ. Худалдааг дэмжих хороо нь хойшид бараа бүтээгдэхүүний экспорт, үзэсгэлэнг яармаг, хуулийн зөвлөгөө болон гадаадын зах зээлийн хөгжил зэрэг талаар ААН-үүдэд зөвлөгөө дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж, хүрэлцэн ирсэн компаниуд ч Хөххотын Хорин-гэр шинэ дүүрэг дэх хөрөнгө оруулалтын асуудлаа нэн удахгүй хийхээ авлав.
   Ираны RVCO компанийн бүтэн нэр нь RIGAN KHODRO CO. Үйл ажиллагааны цар хүрээний хувьд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин тэрэг үйлдвэрлэлээр голлоно. Тэдний үйлдвэрлэсэн машин нь голдуу Иран Улсын дотоодын зах зээлд зарагдаж байгаа, мөн тус улсын хамгийн чухал машин хангагчийн нэг нь юм. Тус компанийн үйлдвэрлэж байгаа машин тэрэгний хөдөлгүүр, хурд хувьсгагч болон зарим эд анги нь голцуу Хятадаас импортлохоор голлодог юм.
   Шанхайн Хэ Шиу ХХК бол шинэ ОТС зах зээлд бүртгэлтэй компани юм. Үйл ажиллагааны хувьд голдуу аж үйлдвэрлэлд ашиглах ухаалаг робот судлах болон үйлдвэрлэж бий. Шанхайн Хэ Шиу ХХК нь бусад 6 аж ахуйн нэгжийн хамт \Шанхайн машин хөдөлгүүрийн техник Рун Ли Жиа ХХК, Машин хөдөлгүүрийн техник Цан Шин Рун Жиа ХХК, Жян Сү-гийн хэвийн техникийн Хуа Цян ХК, Күн Шань-гийн машин үйлдвэрлэх Ди Яа ХК, Шанхайн машин техник ХК, Бээжингийн нарийвчилсан машин үйлдвэрлэх Вэй На ХК \ “Смарт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл” гэдэг цогц байгууллагын хэлбэрээр Хорин-гэр шинэ дүүрэгт орж, аж үйлдвэрт ашиглах робот, машины хөдөлгүүр, хурд хувьсгагч болон нарийвчилсан машин тоног төхөөрөмжийн үйлдвэр зэрэг цогц үйлдвэрлэл байгуулах сонирхолтой байгаа.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт