中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дарга

Гол мэдээ

Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дарга

来源: Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-18

   2018 оны 1-р сарын 8-ны өдөр Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны дарга Ү Хаймин тэргүүтэй хүмүүс манай ажлын албанд айлчлан, манай хорооны дарга удирдлагатай уулзалт хийсэн байна. Лю Тиншань дарга уулзалтыг хөтлөн, дэд дарга Ван Сихү, дэд дарга Вэй Хун, Дэд даргын төвшны удирдах бус албан тушаалтай Ли Цао-ин дарга, Дэд даргын түвшны удирдах бус албан тушаалтай Ли Жимин дарга болон холбогдох хэлтсүүдийн дарга болон гадаад дэх төлөөлөгчийн газруудын хариуцлагатан нар оролцсон байна. Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбооны нэр хүндийн дарга Лиу Баатар, Дэд дарга, нарийн бичгийн дарга Насанбаяр, хянагч Ши Гань, дэд дарга Сандан, Ван Шүгэн, дэд нарийн бичгийн дарга Шүрээ, Монгол Улаан-хад бизнес холбооны дарга ҮҮ Жэнжун зэрэг уулзалтад оролцов.
Лиу Тиншань дарга Монгол Өвөр монгол бизнес холбооны шинээр сонгогдсон дарга нарт баяр хүргэж, нутагтаа эргэж ирэн судалгаа хийж байгаад баярлан угтаж байна гэдгээ илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд Монгол Өвөр монгол бизнес холбоо нь тасралтгүй хөгжин өргөжиж, Өвөр монгол болон Монгол Улс хоорондох бүх талын хамтын ажиллагаанд маш олон шинэ санаа өргөж, гишүүн байгууллагуудаа холбогдох арга хэмжээнүүдэд оролцуулж амжилт дүүрэн байгаа. Манай Худалдааг дэмжих хороо нь бизнес холбоотой нягт харилцаатай түрийн байгууллагын хувьд бизнес холбооны хөгжилд анхаарч, олон цар хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Өвөр монголын умард хөрш орнуудтайгаа хамтран ажиллахад хувь нэмрээ үзүүлсээр ирсэн юм.
Ү Хаймин дарга Монгол Өвөр монгол бизнес холбооны шинэ удирдлага нарын анхны хурал зохион байгуулагдсан, шинэ дарга нар томилогдсон, эл аймаг хотуудын Монгол Улс дэх бизнес холбоог байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх, санхүүгийн байгууллагатай харилцаа холбоогоо сайжруулах, бизнес холбооны онцгой байдлын механизм байгуулах, Хятадын дотоодын бизнес холбоо байгууллагуудтай харилцаа болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, Монгол Улсын холбогдох байгууллага болон бизнес холбоотой харилцаа холбоогоо сайжруулан, хамтын ажиллагааны эрчимжүүлэх зэрэг асуудлуудаар танилцуулан хэлэлцсэн байна.
   Талууд хамтдаа мэдээллийн тавцан, мэдээллээ харилцан хуваалцах болон бусад олон төрлийн хамтын ажиллагааны хэлбэрийг судлах зэрэг талаар нэгдсэн саналд хөрсөн байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт