中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Дэд дарга Ли Жимин АНУ-аас БНХАУ-д сууга худалдааны зөвлөх Пэн Шекан тай уулзав

Гол мэдээ

Дэд дарга Ли Жимин АНУ-аас БНХАУ-д сууга худалдааны зөвлөх Пэн Шекан тай уулзав

来源: Харилцаа холбооны хэлтэс Фан СайшиаНийтэлсэн цаг:2018-07-18

   3-р сарын 19-ний өдрийн үдээс хойш ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ли Жимин АНУ-аас БНХАУ-д суугаа худалдааны зөвлөх Пэн Шекан тай уулзав.
   Пэн Шекан дарга АНУ-аас БНХАУ-д суугаа худалдааны газрын чиг үүргийн талаар танилцуулж, авто замын шоу сурталчилгаагаар дамжуулан нэн олон Хятад ААН-ын АНУ-д хөрөнгө оруулах хүсэлтийг биелүүлэх саналаа илэрхийлэв. Тэрээр АНУ-аас БНХАУ-д суугаа худалдааны газар нь БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороотой 12 жилийн турш маш сайн хамтран ажиллаж, Хятадын дотоодын 18 муж, хотын Худалдааг дэмжих байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажилласан байна. Ли Жимин дарга ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны ерөнхий байдал, чиг үүрэг, үйл ажиллагаа болон АНУ-аас ӨМӨЗО-д хөрөнгө оруулж байгаа ААН-ын талаар танилцуулж, АНУ-ын талтай харилцаагаа чангатгаж, хоёр орны ААН-д хамтран ажиллах тавцан олгож, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхааран ажиллах болно гэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт