中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Дэд дарга Ли Жимин “Бүс ба Зам” худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцов

Гол мэдээ

Дэд дарга Ли Жимин “Бүс ба Зам” худалдаа хөрөнгө оруулалтын форумд оролцов

来源: Харилцаа холбооны хэлтэс Ран ЖяншэнНийтэлсэн цаг:2018-07-18

   БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо, Хятадын олон улсын бизнес холбоо, Дэлхийн бизнес холбооноос хамтран зохион байгуулсан “Бүс ба Зам” худалдаа хөрөнгө оруулалтын форум 4-р сарын 12-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулагдав. Тус арга хэмжээ нь “Нөөц боломжоо ашиглан, ирээдүйгээ хамтдаа цогцлох” сэдвийн хүрээнд хийгдэж, худалдаа болон цахим худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, уялдаа холбоо, санхүүгийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн хөгжил, хуулийн үйлчилгээ болон эрсдэлийн удирдлага зэрэг асуудлуудын тойронд гүн хэлэлцүүлэг хийгдэж, маш өргөн цар хүрээнд нэгдсэн саналд хүрсэн байна. БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх хорооны дэд тэргүүлэгч асан бүх хятадын Үйлдвэр худалдааны холбооны тэргүүлэгч Гао Юнлун форумд оролцож, гол сэдэвт илтгэл хийсэн байна. БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны дарга Жян Зэнвэй нээлтийн арга хэмжээг хөтөлж, үг хэлэв. Дэлхийн бизнес холбооны тэргүүлэгч Пийтэр Хумик, Худалдааны дэд сайд Цян Кэмин, Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооны нарийн бичгийн дэд дарга Жоү Шяофэй зэрэг хүмүүс үг хэлэв. Индонезын далайн хэргийн сайд Панцятан, Пакистаны Төлөвлөгөө болон хөгжлийн сайд Икбаяр зэрэг 70 гаруй улс орны төрийн хэвшлийн төлөөлөгч, алдарт аж ахуйн нэгжийн төлөөлөл, бизнес холбооны удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон холбогдох олон улсын байгууллагуудын төлөөлөл нийт 700 гаруй зочид төлөөлөгч арга хэмжээнд оролцсон байна. ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны дэд даргын төвшны Ли Жимин, Хэлтсийн дэд даргын төвшний Ран Жяншэн оролцов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт