中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэй уулзав

Гол мэдээ

Нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэй уулзав

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-18

   

Нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэй уулзав

12-ны өдрийн үдээс өмнө, БНХАУ-ын Коммунист намын ӨМӨЗО дэх хорооны нарийн бичгийн дараг, ӨМӨЗО-ны ардын төлөөлөгчийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жихэн Баян-нуур аймагт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэй уулзав.
   Ли Жихэн дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ӨМӨЗО-д айлчилж байгааг баярлан угтаж байгаагаа илэрхийлэв. Түүгээр ӨМӨЗО-нь Си Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэцян, Ардын төлөөлөгчийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшү нарын Ерөнхий сайд тантай хийсэн уулзалтуудын гэгдсэн саналыг найдвартай хэрэгжүүлэх, Монгол улсын хамт соёл иргэншил, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, хил дамнасан аялал жуулчлал, гэр хорооллын дахин төлөвлөлт, Хятад-Монголын експо зэрэг салбар болон төслүүдэд хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтдаа урагшлах хөгжлийн шинэ хуудсыг бичиглэнэ гэв.
   У.Хүрэлсүх ӨМӨЗО-ны зүгээс үзүүлсэн хүндэтгэлд баярласнаа илэрхийлж, Хятад, Монгол хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО-нь зам гүүр болж байгааг маш өндөр үнэлсэн байна. Тэрээр Монгол Улс болон ӨМӨЗО-нь хамтын ажиллагааны өнө удаан түүхтэй, хойшид Монгол Улс нь ӨМӨЗО-той соёл иргэншил, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, бие тамирын салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, хил дамнасан эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хоёр талын худалдаа, эдийн засаг, хилийн боомтын бүтээн байгуулалт, дамжин өнгөрөх тээвэр зэрэг талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хамтдаа хөгжинө гэв.
Уулзалтын дараа Ли Жихэн дарга болон Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-нуур аймаг болон Монгол Улсын Өмнө-говь аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагааг гэрчлэв. Тухай өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-нуур аймгийн “Өвөр монголын тал нутаг Хун Бао хүнсний ХХК болон Баян-нуурын орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн музей, Ганц-Мод боомттой танилцсан байна. 
   БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин болон ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа нар холбогдох арга хэмжээнүүдэд оролцов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт