中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Далиан хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Дун Жэньмин тэргүүтэй ажлын хэсэг манай хороонд ажиллаж, уулзалт зохион байгуулав

Гол мэдээ

Далиан хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Дун Жэньмин тэргүүтэй ажлын хэсэг манай хороонд ажиллаж, уулзалт зохион байгуулав

来源:Үзэсгэлэнгийн хэлтэс Ма ФэйпэнНийтэлсэн цаг:2018-07-17

   

Далиан хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Дун Жэньмин тэргүүтэй ажлын хэсэг манай хороонд ажиллаж, уулзалт зохион байгуулав

   2018 оны 3-р сарын 22-ны өдөр Далиан хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Дун Жэньмин, тамгын газрын дарга Ван Шяохун, хурал чуулга, үзэсгэлэнгийн хэлтсийн дэд дарга Цэн Ган гэх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай хороонд айлчилж, ӨМӨЗО болон Далиан хот хоорондын худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Далиан хотын импорт экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 2018 арга хэмжээний бэлтгэл хангах асуудлуудаар саналаа солилцов. Манай хорооны Дарга Ли Цао-ин \удирдах албан тушаал бус\ хүлээн авч уулзалтыг хөтлөн, нарийн бичгийн хэлтэс болон үзэсгэлэнгийн хэлтсийн дарга нар болон ажилтнууд оролцсон байна. 
   Ли Цао-ин дарга Дун Жэньмин-гийн ажлын хэсгийг баярлан угтаж байгаагаа илэрхийлэн, юуны өмнө манай хорооны сүүлийн жилүүдийн хөгжил болон ӨМӨЗО-ны гадаад худалдааны талаар, ОХУ болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны талаар онцлон танилцуулж, ӨМӨЗО-ны эдийн засаг худалдааны хөгжилтөд Далиан хотын Худалдааг дэмжих хорооны дэмжлэг их байна. Дун Жэньмин дарга хэлэхдээ Өвөр монголын Худалдааг дэмжих хороо нь чиг үүргийнхээ хувьд өөрийн давуулигаа ашиглан маш их амжилтад хүрсэн байна, Өвөр монголын Худалдааг дэмжих хороо нь Далиан хотын аж ахуйн нэгжийн хөгжилд анхаарлаа байнга хандуулж, Худалдааг дэмжих байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд анхаарахыг хүсэж байна гэв.
   Ли Цао-ин дарга Далиан хотын импорт экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн 2018 арга хэмжээний бэлтгэл хангах асуудлаар 3 талыг онцлов. 1-р т Монгол дэх төлөөлөгчийн газараар дамжин Монгол Улсын том том аж ахуйн нэгжийг урьж оролцуулах. 2-р т сурталчилгааны үйл ажиллагааг эрчимжүүлж, интернет болон вицат зэрэг шинэ хэлбэрийн арга барилд тулгуурлан тус арга хэмжээний талаар сурталчлан, Өвөр монголын нөлөө бүхий аж ахуйн нэгжийг Далианы арга хэмжээнд оролцуулах. 3-р т Далиан хотын импорт экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг ашиглан, Далиан хотын сайн төсөл, эд уурсыг Өвөр монголд татах, Өвөр монголын алдартай аж ахуйн нэгж болон бараа бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зэрэг.
   Талууд хэрхэн үзэсгэлэн арга хэмжээ, хурал форум зэрэг арга замаар аж ахуйн нэгжүүдэд зам гүүр болж өгөх, Далиан болон Өвөр монголын гадаад худалдааны чиглэлд хэрхэн нэн амжилттай хамтран ажиллах зэрэг талаар саналаа солилцов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт