中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа Улаанбаатар хотын аялал жуулчлалын форумд оролцов

Гол мэдээ

Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа Улаанбаатар хотын аялал жуулчлалын форумд оролцов

来源:Харилцаа холбооны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-07-17

   ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хороо болон Монгол улсын Улаанбаатар хотын аялал жуулчлалын газраас хамтран зохион байгуулсан Улаанбаатар хотын аялал жуулчлалын форум 4-р сарын 27-ны орой Хөххотноо болж өнгөрөв.
Монгол улсын Улаанбаатар хотын дарга С.Батболд оролцож, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа үг хэлэв.
   Хатагтай Ай Лихуа юуны өмнө Монгол улсаас хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг баярлан угтаж байгаагаа илэрхийлэв, түүгээр сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-нь газар зүйн давуу байдалдаа тулгуурлан БНХАУ болон Монгол улсын худалдаа эдийн засаг, соёлын солилцооны хөгжил дэвшилд идэвхтэй нөлөөлж, үүнд аялал жуулчлалын хүрээн дэх хамтын ажиллагаа урд өмнө байгаагүй хөгжлөө олж, Хятад Монгол хоёр орны аялал жуулчлалын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжсөн байна. Сүүлийн 2 жилд Өвөр монгол нийт 1.7 сая Монгол улсын жуулчинг \хүн удаа\ хүлээн авчээ, энэ нь Хятадын хилээр нэвтэрсэн Монгол иргдийн нийт тооны 80%-аас дээш хувийг эзэлж байна, үүний зэрэг Монгол Улсад аялж байгаа Хятад иргэний тооц эрс нэмэгджээ. Хятад, Монгол хоёр орны харилцаа тасралтгүй сайжран хөгжиж байгаа нөхцөл доор манай ӨМӨЗО-нь  хил дамнасан аялал жуулчлалын шилдэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, аялал жуулчлалын тааламжтай үйлчилгээний орчиг бий болгож, брэнд бий болгож Хятад Монгол хоёр орны аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааг тасралтгүй ахиулахад анхааран ажиллах хэрэгтэй гэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт