中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш манай хороонд зочлов.

Гол мэдээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш манай хороонд зочлов.

来源:Харилцааны хэлтэс БаатарНийтэлсэн цаг:2018-02-27

      1 сарын 9-13-ны өдрүүдэд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш Хөххот, Бугат, Ордос, Баяннуур, Эрээн хотуудад зочлов.

      1 сарын 9-ний өдөр Лиу Тиншан дарга Э.Оюунтэгш даргыг хүлээн авч уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэв. Тэрээр манай хорооны нэрийн өмнөөс МҮХАҮТ-ын төлөөлөгчид 2018 оны ажлын анхны томилолтоо ӨМӨЗО-оос эхэлж байгаад талархал илэрхийлэв. Лиу Тиншан дарга МҮХАҮТ олон жилийн турш манай хороотой хамтран ажиллаж байгааг онцлон хэлээд сүүлийн жилүүдэд хоёр талын хамтарсан хүчин чармайлт, дэмжлэгтэйгээр Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа улам бэхжиж байна. Хоёр тал жил бүр хамтран олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт зэрэг томоохон арга хэмжээг зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны тавцанг өргөжүүлж байна. МҮХАҮТ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хувь хүнийхээ хувьд Хятад-Монгол-Оросын худалдаа, аж үйлдвэрийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа болон хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын худалдааны орчинг сайжруулах талаар маш их хувь нэмэр оруулж байна.  2018 онд хоёр тал хамтран “ Арван дөрөвдэхь удаагийн Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэрийн форум”, “Гурав дахь удаагийн Улаанбаатар∙ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа” зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах тул МҮХАҮТ ихээхэн дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна. Хоёр тал Худалдааны хууль, АТА Карнейн гэрчилгээ, мэдээлэл солилцоо, сургалтын үйлчилгээ зэрэг хамтын ажиллагааны талуудаа улам гүнзгийрүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

      Э.Оюунтэгш: 2018 оны МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн хурлаар хамтын ажиллагааг дэмжиж ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны системд холбогдох, солилцох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн тулд энэ оны хамгийн эхний ажлын томилолтоо ӨМӨЗО-ыг сонгосон. МҮХАҮТ болон БНХАУ-ын Худалдааг дэмжих хороо нь олон жилийн хамтын ажиллагааны түншүүд юм. Түүний дотроос манай танхим ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороотой олон жилийн турш нягт хамтран ажиллаж, Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хамтран хөгжүүлж дэмжсээр ирлээ. ӨМӨЗО бол Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн харилцаанд геополитик, соёлын харилцааны хувьд давуу талтай юм. 2017 онд МҮХАҮТ нь БНХАУ-д зохион байгуулагдсан 12 үзэсгэлэн арга хэмжээнд оролцсон бөгөөд ихэнхи нь ӨМӨЗО-нд болсон байна. Энэ жил бид ӨМӨЗО-ны муж, хотуудад зохион байгуулагдах олон төрлийн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, арга хэмжээнүүдэд оролцож, хоёр талын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийг зорин ажиллах болно. Хоёр тал мөн Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх болон АТА Карнейн бодлогыг машинаар зорчигчдод хэрэгжүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн илүү хамтран ажиллах болно. Худалдааны хуулийн тал дээр хоёр тал худалдааны маргаан шийдвэрлэх хамтын ажиллагааны санамж бичгийг үндэслэн арбитрын болон бизнес зуучлалын тал дээр илүү хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

      Уулзалтын дараа Лиу Тиншан дарга, Э.Оюунтэгш дарга нар ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо болон МҮХАҮТ-ын 2018 оны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Манай хорооны Ван Сиху, Ли Чаоинг, Ли Зимин, Ван Тиегань зэрэг удирдлагууд болон холбогдох хэлтсийн дарга нар уг үйл ажиллагаанд оролцов.

      1 сарын 9-13-ны өдрүүдэд Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш Ордос, Баяннуур, Бугат хотуудад ажиллаж, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд соёлын солилцоо, хамтран үзэсгэлэн, хурал зохион байгуулах зэрэг асуудлаар аймаг, хотуудын Худалдааг дэмжих хорооны удирдлагуудтай санал солилцон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Харилцааны хэлтсийн дарга Ван Вэй, Улаанбаатарт суугаа Төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Баатар нар дагалдан явав.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш манай хороонд зочлов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт