中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Гол мэдээ > Агуулга > Орлогч байцаагч Ли Зимин 11 дэх удаагийн “Бохайн бүс нутгийн Худалдааг дэмжих системийн хамтарсан хурал”-д оролцов.

Гол мэдээ

Орлогч байцаагч Ли Зимин 11 дэх удаагийн “Бохайн бүс нутгийн Худалдааг дэмжих системийн хамтарсан хурал”-д оролцов.

来源:Харилцааны хэлтэс Ван ВэйНийтэлсэн цаг:2018-02-27

      2017 оны 12 сарын 20-ны өдөр Жинань хотод болсон 11 дэхь удаагийн “Бохайн бүс нутгийн Худалдааг дэмжих системийн хамтарсан хурал”-д манай хорооны орлогч байцаагч Ли Зимин оролцов. Тус хурлын ээлжит зохион байгуулач Жинань хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ван Жэнг хүндэтглийн үг хэлэж Бээжин, Тяньжин, Хөбэй, Өвөр Монгол, Шаньси, Ляонин, Шаньдун, Далянь, Чиндао, Шэньян, Жинань зэрэг 11 муж, хотын Худалдааг дэмжих хорооны удирдлагууд болон төлөөлөгчид оролцов. Уулзалтыг Бээжин хотын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Лин Бин удирдан явуулсан бөгөөд уулзалтын үеэр бүх Худалдааг дэмжих хорооны төлөөлөгчид өөрийн ажлын гол асуудлуудаа эргэн харж, Бохайн бүс нутгууд “Бүс ба Зам” болон “Бээжин-Тяньжин-Хөбэй зохицуулалттай хөгжил” стратегийн бодлогод гүйцэтгэх үүрэг, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэмжих, хамтран Бохайн бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ орон зайг нээх зэрэг сэдвүүдийн талаар гүн гүнзгий хэлэлцэж, санал бодлоо солилцов.

      Хурлын төлөөлөгчид: 2006 оноос хойш 11 жил зохион байгуулагдаж байгаа хурал талуудын хамтын хүчин чармайлтаар энэ хамтын ажиллагааны механизм нь Бохайн бүс нутгийн Худалдааг дэмжих хороо хоорондын хамтын ажиллагааны солилцоог өргөжүүлэх, нөөцийг тэгш хуваарилах, бизнесийн хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд идэвхитэй үүрэг гүйцэтгэж байна. Цаашид үргэлжлүүлэн Бохайн бүс нутгийн худалдааг дэмжих системийн хамтын ажиллагааны механизмийг шинэ хэлбэрээр хөгжүүлэх, харилцан мэдээллээ солилцох, дэмжих, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бий болгох чиглэлээр хамтран ажиллах болно гэж хэлэв.

      Хөбэй мужийн Худалдааг дэмжих хороо  Хурлын үеэр “2018 оны Бохайн бүс нутгийн худалдааг дэмжих системийн ажлын хурал” ирэх жилийн 9 сард Хөбэй мужид зохион байгуулагдана. Мөн “Дөрөв дэхь удаагийн Бээжин-Тяньжин-Хөбэй худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зэрэг арга хэмжээ зохион байгуулагдахаар тогтсоныг мэдэгдэв.

Орлогч байцаагч Ли Зимин 11 дэх удаагийн “Бохайн бүс нутгийн Худалдааг дэмжих системийн хамтарсан хурал”-д оролцов.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт