中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Бүх улсын худалдааг дэмжих системийн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны механизмын тухай хурал Цанчүнь-д зохион байгуулагдав \Умард бүс нутгийн\

Худалдааг Дэмжих Тавцан

Бүх улсын худалдааг дэмжих системийн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны механизмын тухай хурал Цанчүнь-д зохион байгуулагдав \Умард бүс нутгийн\

来源:Харилцаа холбооны хэлтэс Ван ВэйНийтэлсэн цаг:2018-07-10

   5-р сарын 25-ны өдрийн үдээс өмнө бүх улсын худалдааг дэмжих системийн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны механизмын тухай умард бүс нутгийн хэмжээний хурал Цанчүнь-д болов. Гирин мужийн дэд дарга Жин Юухүй, Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Цэнь Жоү, Олон улсын харилцаа холбооны газрын удирдах бус албан тушаалтан дарга Лэй Хун, Хятадын олон улсын бизнес холбооны олон талт хамтын ажиллагааны газрын дарга Ү Мэн зэрэг дарга удирдлага оролцож, 23 муж, өөртөө засах орны худалдааг дэмжих хорооны 120 гаруй төлөөлөл хуралд оролцжээ. Лэй Хун дарга хурлыг хөтлөн, Гирин мужийн дэд дарга Жин Юухүй үг хэлэв. Ниншяагийн хотон үндэстний өөртөө засах орны худалдааг дэмжих хороо, Хэнан мужийн худалдааг дэмжих хороо, Гирин мужийн худалдааг дэмжих хорооноос хурлаар олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны туршлагын талаар илтгэл тавьжээ. Хармүрэн муж, ӨМӨЗО, Шандун муж нь чөлөөтэй хэлэлцүүлгийн үеэр илтгэл хийж, манай Өвөр монголын худалдааг дэмжих хорооны хэлтсийн дарга Ван Вэй оролцжээ.
   Тус хурал нь бүх улсын худалдааг дэмжих салбарын хүчинд тулгуурлан гадаад харилцаа болон гадаад худалдаанд идэвх үйлчлэх, намын 19-р хурлын “бүх талаар нээлттэй ажиллах шинэ тогтолцоог бий болгох”тухай бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэх, 2018 оны худалдаа аж үйлдвэрийн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааг зохион байгуулах зэрэг асуудлуудаар хэлэлцсэн байна. Хурлаар Хятадын Худалдааг дэмжих хорооны дэд дарга Цэнь Жоү бүх улсын худалдааг дэмжих системийн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааг зохион байгуулах талаар тодорхой үүрэг өгч, Хятадын Олон улсын бизнес холбооны дэд дарга Үү Мэн олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны үйл ажиллагааг танилцуулав.
   Дэд дарга Цэнь Жоү үг хэлэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын худалдааг дэмжих хорооны олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны ажлын амжилт өндөр байна, 2017 оны сүүлийн байдлаар бүх улсын худалдааг дэмжих системд бүх дэлхийн 200 гаруй улс, орнуудын 2000 гаруй худалдаа аж үйлдвэрийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай харилцаа тогтоож, харилцааны сүлжээ ерөнхийдөө бүх дэлхийг хамруулсан байна, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь 2017 онд шинээр 309 байгууллага байгуулж, холбоо барих оффис 23 байгуулж, 118 улсад хятадын хэрэг эрхлэх зөвлөл 130 байгуулжээ гэв.
   Дараагийн алхмаар манай Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь олон улсын чухал чухал худалдааны бүс нутгийн худалдааны байгууламж, бизнес холбоонуудтай харилцаа холбооны механизмыг яаралтай хөгжүүлэн, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооны худалдаа аж үйлдвэрийн хэрэг эрхлэх зөвлөлийн ажлыг төгөлдөржүүлэн, судалгааны хурал, форум, бизнес үйл ажиллагааны тухай хууль эрх зүйн үйлчилгээ зэрэг үйлчилгээгээ улам хөгжүүлэх болно хэмээн Дэд дарга Цэнь Жоү хэлжээ.

   Хятадын олон улсын бизнес холбооны олон талт хамтын ажиллагааны газрын дарга ҮҮ Мэн механизмын үйл ажиллагааны талаар танилцуулж, орон нутаг дэх салбар байгууллагууд олон талт буюу хоёр талт хамтын ажиллагааны механизмын ач холбогдолд зөв ойлголттой байж, удирдлага болон боловсон хүчнээ чангатгах хэрэгтэй. Төлөөлөгчид чөлөөтэй хэлэлцүүлэг хийж, “Хятадын худалдааг дэмжих хорооны орон нутгийн салбар хороонуудын олон талт буюу хоёр талт хамтын ажиллагаанд оролцох тухай хөтөлбөр”-ийн тойронд хэлэлцжээ.

 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт