中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > БНХАУ хэрэглээний зээлийн мэдээллийн анхны гэрчилгээ олгосноор давхардсан зээлийг хязгаарлах боломжтой боллоо

Худалдааг Дэмжих Тавцан

БНХАУ хэрэглээний зээлийн мэдээллийн анхны гэрчилгээ олгосноор давхардсан зээлийг хязгаарлах боломжтой боллоо

来源:Хууль зүйн хэлтэс Дун ЖялиньНийтэлсэн цаг:2018-07-10

   3-р сарын 15-ны үдээс өмнө, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн 2018 оны ажлын хурал Хэ Бэй мужийн Ши Зя Жуан хотод зохион байгуулагдлаа. Тус хуралд ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хорооны Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх төв, Бугат хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх төв, Ордос хотын Олон улсын худалдааг дэмжих хорооны Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх төв болон Өвөр Монголын Төмсний цардуулын үйлдвэрийн Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх төв зэрэг төвүүдийн удирдах ажилтнууд оролцлоо. Хурлаар 2017 оны Олон улсын худалдааг дэмжих системийн урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг нэгтгэн дүгнэлээ. Шинэ нөхцөл байдал, шинэ үүрэг хариуцлага, шинэ шаардлагыг хослуулан, Худалдаа, эдийн засгийн алдагдлыг урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн 2018 онд гүйцэтгэх гол ажил, үүргийг тодорхойллоо.Энэ удаагийн хуралд Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга  Лу Пэнчи, Хуулийн хэлтэс, Худалдаа, хуулийн төв, Эрх хамгаалах төв, Оюуны өмчийн төв, Мэдээллийн төв, Барааны тэмдгийн патентийн алба, Хонг Конгийн патентийн компани, Хятадын Олон улсын худалдааны танхим зэрэг холбогдох байгууллагын албаны хүмүүс болон урьдчилан сэрэмжлүүлэх 52 агентлагийн удирдах ажилтнууд оролцлоо.     
   Энэ удаагийн хурал дээр дэд дарга Лу Пэнчи Урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн ажлыг бүрэн баталгаажуулж, агентлагийн 2018 оны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, үүрэг хариуцлагыг нь тодотгож, шаардлага дэвшүүлэн, Урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн цаашдын зорилтыг тодорхойллоо. Тэрээр Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо нь 2018 онд эрчимтэй шинэчлэлийнхээ хүрээн дор улс орны хэмжээнд хэрэгжиж буй Эдийн засаг, Улс төр, Соёл, Нийгэм, Экологи гэсэн таван салбарыг иж бүрэн төгөлдөржүүлэх зорилт бүхий ’’Тавыг цогц хөгжүүлэх ’’ ерөнхий төлөвлөгөө болон Иж бүрэн  чинээлэг нийгэм бүтээх, Иж бүрэн эрчимтэй шинэчлэлт хийх, Иж бүрэн хуулийн дагуу улсаа удирдах, Иж бүрэн нарийн чанд аргаар Намаа удирдах гэсэн агуулга бүхий “Дөрвөн иж бүрэн” стратегийн бодлоготой салшгүй уялдаатай ажиллана хэмээн онцолсон юм. “Бүс ба Зам” санаачлагын гол бүтээн байгуулалтанд үйлчилж, дагалдах бүтцийн шинэчлэлтэд гол шугам болно. Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн ажил “ улс орон даяар хамарсан өөрийн сүлжээг бий болгох” болон  “ олсон амжилтуудаа улам дээш ахиулан” ажиллах  тал дээр ур чадвараа гаргах, холбогдох нийтлэл гаргах, түүнийг орон даяар түгээх, гадаадын орнуудад хүргэх, шинжлэх ухаанч, төгс чадамжтай, мэдрэмжтэй, Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх хүчирхэг сүлжээ байгуулахад оршино.
   Мөн Хуулийн хэлтсийн орлогч дарга  Лиү Чао  урьдчилан сэрэмжлүүлэх 2017 оны ажлыг нэгтгэн дүгнэлээ. Одоогийн байдлаар улс даяар нийт  урьдчилан сэрэмжлүүлэх 116 агентлаг байгуулагдсан, төв хорооноос   тус агентлагуудад 2000 гаруй урьдчилан сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэсэн,  WTO (Дэлхийн худалдааны байгууллага)-ийн худалдааны бодлогын шалгуур, баталгаажуулалтад тогтмол оролцдог болсон, оролцоонд үүссэн нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх, таниулах сургалт хөгжүүлэх, сэдвийн судалгаа хийх зэрэг тал дээр хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж, амжилттай үр дүнд хүрсэн. Үүний зэрэгцээ  2018 онд үзэл санаагаа нэгтгэн, мэдлэг чадвараа дээшлүүлэх тал дээр өндөр анхаарлаа хандуулан ажиллах юм.. Нөөц бололцоотойгоо уялдаж, шинэ санаачлага нэвтрүүлж, муж, хот, хорооны үйл ажиллагаанд идэвхитэй дэмжлэг үзүүлж, төрийн захиргааны байгууллага болон компани хооронд холбох гүүр байгуулан, өөрсдийн санаачлагаар даалгасан ажлыг хүлээн авч гүйцэтгэнэ.
  Худалдаа, хуулийн үйлчилгээний төвийн удирдах ажилтан, Эрх, ашиг хамгаалах төвийн удирдах ажилтан, Оюуны өмчийн үйлчилгээний төвийн удирдах ажилтан болон Хятадын патент (Хонг Конг) ХХК-ийн удирдах ажилтнууд тус тусын салбарын хүлээсэн үүргээ танилцуулж, 2018 оны гол ажлаа тайлагнасан юм.
   3-р сарын 15-ны үдээс хойш, хуралд оролцсон гишүүд Урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн ажлыг бэхжүүлэх арга зам, Урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн нөлөөллийг хөгжүүлэх, Урьдчилан сэрэмжлүүлэх агентлагийн Хуулийн хэлтэс, Худалдаа, хуулийн төв, Эрх хамгаалах төв, Оюуны өмчийн төв зэрэг салбаруудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэх арга зам, олон улсын худалдааг дэмжих ажлын нөөц хүчээ нэгтгэх,  олон улсын худалдааг дэмжих системийн цогц нэгдлийг хөгжүүлэх, дээд шатны холбогдох журам болон механизмийн төлөвлөлтийг бэхжүүлэх, шинээр хөгжүүлж буй цахим сүлжээнд Худалдаа, эдийн засгийн алдагдлаас урьдчилан сэрэмжлүүлэх системийг үр ашигтайгаар ашиглах арга зам, бүс нутгийн Олон улсын худалдааг дэмжих ажил болон Худалдааны хууль эрх зүйн хамтын хөгжлийг бэхжүүлэх  , сургалт болон судалгааны ажлыг сайжруулах, судалгааны үр дүнг олон нийтэд түгээх, Урьдчилан сэргийлэх агентлагийн тоог нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвээр  бүлэг болон хуваагдаж, харилцан санал солилцлоо.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт