中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > БНХАУ хэрэглээний зээлийн мэдээллийн анхны гэрчилгээ олгосноор давхардсан зээлийг хязгаарлах боломжтой боллоо

Худалдааг Дэмжих Тавцан

БНХАУ хэрэглээний зээлийн мэдээллийн анхны гэрчилгээ олгосноор давхардсан зээлийг хязгаарлах боломжтой боллоо

来源:Шинь Хуа мэдээллийн вэб хуудасНийтэлсэн цаг:2018-07-10

   Хятадын Ардын банкны албан ёсны вэб хуудсанд мэдээлснээр Baihang Credit ХХК нь  Хятадын Ардын банкнаас зөвшөөрөл олгох тухай шийдвэр хүлээн авлаа. 
 B  aihang Credit ХХК-ийг цаашид “XinLian” гэж нэрлэнэ. Хятадын Төв банкны мэдээлснээр, Xin Lian нь Хятадын Цахим санхүүгийн холбоогоор удирдуулсан ZhiMa credit, Tencent credit, Shenzhen QianHai credit , Peng Yuan  credit, China Chengxin credit,  Intellicredit, Koala credit, Beijing Sinoway credit гэсэн 8 байгууллагын хамтарсан хөрөнгөөр байгуулагдсан хэрэглээний зээлийн мэдээллийн  байгууллага юм. Гол үйл ажиллагаа нь банк, брокер, даатгал гэсэн уламжлалт санхүүгийн байгууллагуудаас бусад цахим зээлийн салбарт consumer credit report буюу хэрэглээний зээлийн  мэдээлэл санг бий болгох юм.  Тус компанийн нийт хувьцааны 36%-ийг Цахим санхүүгийн холбоо, үлдсэн хувьцааг дээрх 8 байгууллага тус бүр 8%  эзэмшиж байна. 
   Xin Lian байгуулагдсаныхаа дараа бүх бололцоогоо дайчлан ажиллаж Төв банкны Хэрэглээний зээлийн мэдээллийн Credit reference төвд дутагдалтай байгаа хэрэглээний зээлийн мэдээллийг  нөхөн бүрдүүлэх ба ингэснээр хэрэглээний зээлийн давхардлыг үр ашигтайгаар хязгаарлах боломжтой юм. Бээжингийн санхүү, эдийн засгийн их сургуулийн Банк,санхүүгийн хуулийн судалгааны институтийн захирал, Хятадын Цахим санхүүгийн шинэчлэлт судалгааны академийн захирал Хуан Жэнь хэлэхдээ “одоогийн байдлаар хэрэглээний зээлийн мэдээллээр хангах чадамжтай гол эрх бүхий байгууллага нь уламжлалт санхүүгийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг Төв банкны Хэрэглээний зээлийн мэдээллийн төвийн харьяа Shanghai Credit information services Co.,Ltd буюу Шанхайн Зээлийн мэдээлэл үйлчилгээ ХХК юм. Гэвч  статистик үзүүлэлтээр 2016 оны 03-р сар хүртэлх байдлаар БНХАУ-ын нийт хүн амын 30%-аас доош буюу 390 сая хүн  Төв банкны Хэрэглээний зээлийн мэдээллийн төвийн хэрэглээний зээлийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа юм.
   “Төв банкны Хэрэглээний зээлийн мэдээллийн төв нь өөртөө Person to Person буюу иргэн хоорондын цахим жижиг зээлийн платформ (систем)-ийг нэгтгээгүй, түүнчлэн Peer-to-Peer Lending буюу цахим зээлийн байгууллагууд нь зээлдэгчийн мэдээллийг өөрсдийн үндсэн хөрөнгө, эзэмшил гэж үздэгээс үүдэлтэй  мэдээллийн “тусгаарлагдсан арал” бий болсноор, зээлдэгч нарт  мэдээллийн цоорхойгоор сүвэгчлэх боломж олгож өгсөн юм. Хэн нэгэн аль нэг платформ (систем)-оос зээл аваад эргэн төлөөгүй тохиолдолд Төв банкны Хэрэглээний зээлийн мэдээллийн төвд бүртгэгдэхгүй бөгөөд өөр бусад платформ (систем)-оос  дахин зээл авч  болдог.” Хуан Жэнь хэлэхдээ, зээлийн мэдээллийн систем чанаргүй байгаа нь зээлдэгчийг давхардсан, хэт олон зээл авахад  дэмжлэг, түлхэц болдог. Энэ нь зээлийн залилан, муу зээл гэх өндөр эрсдэлийг дагуулдаг гэжээ.
   Харин Xin Lian бий болсноор ZhiMa credit зэрэг 8 хувьцаа эзэмшигч компани болон бусад олон цахим сүлжээний байгууллагуудын зээлийн мэдээллийг нэгтгэн нийлүүлснээр уламжлалт банк, санхүүгийн зээлийн мэдээллийн цоорхойг арилган, асар том зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж өгч байгаа юм. Сү Нин санхүүгийн институтийн Ахлах судлаач Шүе Хон Янь хэлэхдээ “Xin Lian  нь үндсэндээ цахим жижиг зээлийн компани, цахим зээлийн мэдээлэл зуучлалын агентлаг, банк бус санхүүгийн байгууллага гэх мэт цахим санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна AntiFraud буюу залилангийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг гуравдагч талын холбогдох зөвшөөрөл шаардлагуудыг хангаж өгсөн байдаг юм. Ингэснээр хамруулах боломжгүй байсан хувь хүн, үйлчлүүлэгчийн санхүүгийн мэдээллийн өгөгдлийг Төв банкны Зээлийн мэдээллийн санд их хэмжээгээр нэгтгэж, цахим санхүүгийн салбарын мэдээллийн нэгдсэн бус байдлыг шийдвэрлэж өгч байгаа юм.
   Үүний зэрэгцээ, Xin Lian нь хэдийгээр цахим санхүүгийн байгууллагын мэдээллийг нэгтгэсэн  боловч уламжлалт банк, санхүүгийн байгууллагад мөн адил нээлттэй үйлчилнэ.  Банк, санхүүгийн байгууллагыг зээлийн мэдээллийн лавлагаагаар хангаж өгөх боломжтой. Энэ нь элдэв арга сүвэгчлэн Төв банкны Зээлийн мэдээллийн сангаас нуугддаг, зээлийн эргэн төлөлт хийдэггүй “Муу зээлдэгч” нар цаашид зээл авахад амаргүй болсныг илэрхийлж байгаа юм. Үйлчлүүлэгч нь чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн л бол цахим зээлийн платформоос зээл авах боломжгүй, тэр ч байтугай банкны зээл авахад ч хүндрэлтэй болно. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх, орон сууц худалдан авах, худалдан авалт хийх, аялах гээд олон хүчин зүйлд нөлөөлнө.  Давхардсан зээл авах нь амаргүй болсныг урьдчилан хэлж болохоор боллоо.
   Хэдийгээр Xin Lian өмнөө маш том хүсэл эрмэлзэл, найдвар тавьсан байгаа ч Xin Lian-ийг байгуулсан богино хугацаанд хэрэглээний зээлийн давхардлыг шууд таслан зогсоож чадахгүй билээ. Xin Lian  үр нөлөөгөө хэрхэн өгөх нь түүний  мэдээллийн сан цуглуулах чадамжаас шалтгаална гэж Хуан Жэнь үзэж байгаа юм. “Xin Lian нь бусад байгууллагыг мэдээллийн санд албан журмаар нэгтгэх эрх бүхий байгууллага биш юм. Цаашид Xin Lian-ий мэдээллийн платформд олон тооны байгууллагуудыг нэгтгэх арга замыг одоогийн байдлаар тодорхой стандарт, шаардлагаар зохицуулаагүй бөгөөд эдгээр нь одоо ч мөн шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байна.  ” 
   Мэдээллийн сангаа хуваалцах асуудал нь мөн л Xin Lian-ий өмнө тулгараад байгаа том сорилт юм. Зээлийн мэдээлэл нь бусад зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын гол өрсөлдөх чадвар байдаг учраас байгууллагууд өөрийн хүсэлтээр бодит мэдээллээ хуваалцана гэдэг хялбар шийдэгдэх асуудал биш юм. Зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ашгийн хуваарилалтыг тодорхойлж, мэдээлэл хуваалцах нэгдсэн  стандарт гаргаж, энэ үйл ажиллагааг эрхэлж буй байгууллагуудын мэдээллийн тайлан өгөх, чанартай мэдээлэл өгөх  үүргийг холбогдох бодлогоор тодорхойлох нь Xin Lian-ий нэн түрүүнд яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа ажлуудын нэг юм.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт