中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Ордос хотын Худалдааг дэмжих хороо нь Бээжингийн Худалдааг дэмжих хороо болон ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийн уулзалтад оролцжээ

Худалдааг Дэмжих Тавцан

Ордос хотын Худалдааг дэмжих хороо нь Бээжингийн Худалдааг дэмжих хороо болон ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийн уулзалтад оролцжээ

来源: Ордос хотын Худалдааг дэмжих хорооНийтэлсэн цаг:2018-07-10

   4-р сарын 16-ны өдөр, ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын Бээжин дэх төлөөлөгчийн газрын урилгаар Ордос хотын Худалдааг дэмжих хорооны дарга Шуан Чингкэ манай хотын 5 ААН-ийн төлөөллийн хамт Бээжинд хүрч, Бээжингийн Худалдааг дэмжих хороо болон ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийн уулзалтад оролцжээ.
   Тус уулзалтаар Бээжингийн Худалдааг дэмжих хорооны дэд дарга Ли Лүшя, Бээжингийн Худалдааг дэмжих хорооны Хариуцаа холбооны хэлтсийн дарга Ли Шяоюн, ОХУ-ын гадаад харилцааны яамны Камчаткын хязгаар бүс дэх төлөөлөгчийн газрын дарга Вешишика.Евгений.Михайлович, ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Николаев. Виталий. Олигович, ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн 6 ААН-ийн төлөөлөгч оролцжээ. Манай хотын Вэнь Лиу групп, Кембрижийн ангил хэлний сургууль, Сонины үйлдвэр аялал жуулчлалын Жиу жү ХК, Сонин үйлдвэрийн хурал чуулганы үйлчилгээний ХК, Аялал жуулчлалын Шэн Ши Тян Жио ХК зэрэг ААН-ын төлөөлөл оролцсон байна.
   Уулзалтаар Шуан Чингкэ дарга Ордос хотын эдийн засаг, нийгэм, соёл, аялал жуулчлалын хөгжлийн талаар танилцуулж, ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн төлөөллийг завтай үедээ Ордос хотод хүрэлцэн ирж, эдийн засгийн судалдаа хийхийг урьжээ. Мөн энэхүү уулзалтаар Ордос хотын Кембрижийн ангил хэлний сургууль нь ОХУ-ын Камчаткын хязгаар бүсийн холбогдох аж ахуйн нэгжтэй хамтран сургууль байгуулах талаар санал нийлж, аялал жуулчлалын ААН-үүд ОХУ-ын Камчаткын хязгаар бүс хоорондын аялал жуулчлалын маршрут тогтоох асуудлаар саналаа солилцжээ.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт