中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > Баруун үзэмчин хошууны Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

Худалдааг Дэмжих Тавцан

Баруун үзэмчин хошууны Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

来源:Хурлын мэдээллийн хэлтэс Фан ЯананНийтэлсэн цаг:2018-07-09

   

Баруун үзэмчин хошууны Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав

   2018 оны 1-р сарын 12-16-ны өдрүүдэд Баруун үзэмчин хошууны инновачлаг бизнес эрхлэлтийн суурин газарт Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ зохион байгуулагджээ. Энэхүү арга хэмжээг Шилийн гол аймгийн Худалдааг дэмжих хороо, Боомтын алба, Баруун үзэмчин хошууны Ардын засгийн орон хамтран зохион байгуулж, Баруун үзэмчин хошууны Худалдаа аж үйлдвэрийн холбоо, Худалдааны газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар гүйцэтгэн зохион байгуулжээ.
Тус арга хэмжээгээр Монгол, Энэтхэг, Пакистан болон тус орон нутгийн 152 ААН үзэсгэлэнд оролцжээ. Үзэсгэлэнгийн зочдын тоо 100 мянга хүрч, 6 сая юань бараа бүтээгдэхүүн зарагдаж, Шилийн гол аймгаас хил залга бус орон нутагт сүүлийн жилүүдэд зохион байгуулсан нэлээд том үндэстний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон байна.

Баруун үзэмчин хошууны Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав


   Тухайн орон нутгийн ААН-ийн талбайд Монгол үндэстний өдөр тутмын хэрэглээ, хувцас гоёл, гар урлалын бүтээл, эсгий, хатгамал, сүүн бүтээгдэхүүн, болгосон махан бүтээгдэхүүн, чихэр зэрэг бараа бүтээгдэхүүнээр голлож, дотоод гадаадад Шилийн гол аймгийн соёл иргэншил болон онцлогт бүтээгдэхүүнийг сонирхуулсан байна. Орон нутгийн ААН-ийн сүүн бүтээгдэхүүн, болгосон махан бүтээгдэхүүн, уламжлалт цагаан идээ, эсгий болон хатгамал, үндэстний онцлогт ороолт, гар урлалын бүтээл нь хүмүүсийн анхаарлыг их татсан байна.

Баруун үзэмчин хошууны Анхдугаар удааны Хятад, Монголын үндэстний бараа бүтээгдэхүүний яармаг 2018 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав


   Монгол Улсын үзэсгэлэн хэсэгт Шилийн голын Монгол хот, Монголын Тэвжих-илата ХК, Монголын Үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг 5 нэгж байгууллага оролцож, Монголын онцлогт бараа бүтээгдэхүүн, хивс, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхны бараа, үслэг бараа бүтээгдэхүүн, хувцас, малгай, гутал, алт мөнгөн гоёл, болгосон махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэргийг үзүүлсэн нь маш олон худалдан авагчдын сонирхлыг татаж, тус арга хэмжээний хамгийн хүүн ихтэй хэсэг болсон байна. Энэтхэг, Пакистан зэрэг улсын ААН-үүд уламжлалт гар урлалын бүтээгдэхүүнээ үзүүлж, арга хэмжээнд өнгө нэмсэн байна.
   Тус арга хэмжээний амжилттай зохион байгуулагдсан нь Шилийн гол аймгийн Худалдааг дэмжих хорооны нэг удааны шинэ үйлдэл юм, “Бүс ба Зам”, “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор” байгуулах ба умар хөрш орнуудтайгаа хамтран ажиллах үйл ажиллагааг урагшлуулах, Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбар болон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг шинэчлэхэд аж тохиол болж, ирээдүйд үндэстний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зохион байгуулахад туршлагаар хангасан байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт