中文|Монгол|русский|English

Худалдааг Дэмжих Тавцан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Худалдааг Дэмжих Тавцан > Агуулга > 2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

Худалдааг Дэмжих Тавцан

2017 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЕРӨНХИЙ БАЙДАЛ

Нийтэлсэн цаг:2018-07-09

   Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооноос нийтэлсэн 2017 оны Монгол улсын эдийн засгийн тоо баримтыг дараах байдлаар эмхэтгэв:
Нэг. ДНБ  
   2017 оны эдийн засгийн үзүүлэлт 5,1%-р өсжээ. ДНБ -н хэмжээ 27.2 их наяд төгрөг буюу ойролцоогоор 11 тэрбум 149 сая ам.доллартай тэнцэж байна.(2017оны валютын дундаж ханшаар тооцов)

Хоёр. Хүн амын хөдөлмөр эрхлэлт
1.ХҮН АМ:Монгол Улсын хүн ам 2017 оны эцэст урьдчилсан дүнгээр 3.2 сая болж, өмнөх оноос 59.8 мянган (1.9%) хүнээр өслөө.
2.АЖИЛГҮЙ ИРГЭД:Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 12 дугаар сарын эцэст 25.5 мянга болсны,

Гурав.Санхүү
1.Санхүүгийн орлого зарлага: 2017 онд Монгол улсын санхүүгийн орлогын(гадаадын тусламж багтсан)нийт дүн 7.2 их наяд төгрөг буюу(ойролцоогоор 2.951 тэрбум ам.доллар)өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.1%-р өссөн байна.Санхүүгийн зарлагын(өр төлбөр багтсан)нийт дүн 8.9 их наяд(ойролцоогоор 3.648 тэр бум ам.доллар)буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,4%-р буурсан байна. Санхүүгийн алдагдал 1.7 их наяд төгрөг (ойролцоогоор 697сая ам.доллар)буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52,4% -р буурсан байна.
2.Мөнгөний нийлүүлэлт: 2017 оны 12 сарын эцсийн байдлаар Монгол улсад өргөн хэрэглэгдэж байгаа мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлтийн(M2)үлдэгдэл нь 15.8 их наяд төгрөг буюу өмнөх сартай харьцуулахад 6.6%-р, 2016 оны эцэстэй харьцуулахад 29.9% -р тус тус нэмэгдсэн байна.
3.Хадгаламжийн байдал: 2017 оны 12 сарын эцсийн байдлаар Монгол улсын төгрөгийн хадгаламж 8.562 их наяд төгрөг буюу өмнөх сартай харьцуулахад 8.3% -р,өмнөх оны мөн үетэй харьцуулахад 47.9%-р тус тус нэмэгдсэн байна. Гадаад валютын хадгаламж 2.532 их наяд төгрөг буюу өмнөх сартай харьцуулахад 0.3%-р, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% -р тус тус нэмэгдсэн байна.
4.Арилжааны зээл: 2017 оны 12 сарын эцсийн байдлаар Монгол улсын дотоодын банкны зээлийн үлдэгдэл 13.6 их наяд төгрөг буюу өмнөх сартай харьцуулахад 0.9%-р, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6%-р тус тус нэмэгдсэн байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 8.233 тэрбум буюу өмнөх сартай харьцуулахад 7.9%-р буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.0 %-р тус тус буурчээ. Муу зээл 1.2 их наяд төгрөг буюу өмнөх сараас 0.3%-р буурч харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6%-р нэмэгдсэн байна.
5.Өр төлбөрийн байдал(тус оны тоо баримт хараахан нийтлэгдээгүй):2017 оны 09 сарын эцсийн байдлаар Монгол улсын ерөнхий өр төлбөрийн нийт дүн 26.024 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6%-р өссөн байна. Үүнээс засгийн газрын(санхүүжилт)өр төлбөр 6.241тэрбум ам.доллар ,Төв банкны өр төлбөр 1.904 тэрбум ам.доллар, бусад санхүүгийн байгууллагын өр төлбөр 2.342 тэрбум ам.доллар, бусад салбарын өр төлбөр 8.093 тэрбум ам.доллар. Иймээс шууд хөрөнгө оруулалтаас үүссэн компани хоорондын өр төлбөр 7.444 тэрбум ам.доллар байна.
6.Хөрөнгийн зах зээл: 2017 оны өмнөх 12 сард Монгол улсын хөрөнгийн зах зээлийн нийт гүйлгээний хэмжээ 1.46 их наяд төгрөг буюу энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин их байна. Үнэт цаасны гүйлгээний тоо хэмжээ нийт 114.9 сая  төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.4%-р нэмэгдсэн байна.
7.Гадаад валютын нөөц: 12 сарын сүүлийн байдлаар гадаад валютын нөөц 3.008 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 132.04% -р, өмнөх сартай харьцуулахад 31.3%-р тус тус өссөн байна.
8.Үнийн индекс: 2017 оны 12 сард Монгол улсад дотоодын хэрэглээний үнийн индекс(CPI)өмнөх сартай харьцуулахад 0.5%-р буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.4%-р тус тус өссөн байна. Хүнсний үнэ өмнөх онтой харьцуулахад 7.3%-р, архи тамхины үнэ 3.7%-р, бэлэн хувцасны үнэ 4.2%-р, байр, ус, цахилгаан, түлш зэргийн үнэ 7.4%-р, гэр ахуйн тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үнэ 5.5%-р, эмчилгээний тоног төхөөрөмжийн үнэ 9.3%-р, ачаа тээврийн үнэ10.4%-р тус тус өссөн, харин харилцаа холбооны зардал 0.5%-р буурсан, үзвэр үйлчилгээний үнэ 3.9%,сургалтын үнэ 5.5%, зочид буудлын үнэ 3%-р тус тус өсөж, бусад бараа болон ажил үйлчилгээний үнэ 7.9%-р өссөн байна.
9.Валютын ханш: 2017 оны 12 сард Монгол банкны (төв банк) валютыг монгол төгрөгтэй харьцуулахад дундаж ханшнь юань 369.0, доллар2433.5, евро2879.4, рубль41.5 тус тус байна.


Дөрөв. Гадаад худалдаа
1.Монгол Улс 2017 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.2 тэрбум америк доллар, импорт 4.3 тэрбум америк долларт хүрлээ.
Гадаад худалдааны тэнцэл 2016 онд 1.6 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2017 онд өмнөх оноос 307 (19.7%) сая америк доллараар нэмэгдэж, 1.9 тэрбум америк долларт хүрчээ.
2.БНХАУ-тай хийсэн худалдааны байдал: 2017 онд Монгол улс БНХАУ-тай хийсэн худалдааны нийт дүн 6.735 тэрбум ам доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.8%-р өссөн бөгөөд энэ нь Монгол улсын нийт гадаад худалдааны 64.1%-ийг эзэлж байна. Үүнээс БНХАУ-руу 5.307 тэрбум ам.долларын экспортын худалдаа хийсэн буюу өмнөх онтой харьцуулахад 36.0%-р нэмэгдсэн. БНХАУ-с нийт 1.428 тэрбум ам.долларын импортын худалдаа хийсэн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.6%-р нэмэгдсэн байна.
3. Ашигт малтмалын экспортын байдал: 2017 оны 1-р сараас 12 сар хүртэлх Монгол улсын нүүрсний экспорт 33.4 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.4%-р нэмэгдсэн. Нийт дүн 2.268 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 130%-р нэмэгдсэн. Зэсийн баяжмалын экспорт 1447200 тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3%-р буурсан бөгөөд нийтдээ 1.613 тэрбум ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3%-р өссөн байна.Төмрийн хүдрийн экспорт 6257800 тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8%-р өссөн бөгөөд нийтдээ 313 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.4%-р нэмэгдэв. Түүхий газрын тосны экспорт 7514200 баррел буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3%- р буурсан бөгөөд нийтдээ 374 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.9%-р нэмэгдсэн байна. Цайрын баяжмалын нунтгийн экспорт118200 тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2%- р буурсан боловч нийтдээ181 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.13%-р нэмэгдсэн байна. 

 

Тав.Голлох аж үйлдвэр: 
 1. Хөдөө аж ахуй: 2017 онд Монгол улсын үр тариалангийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 238.100 тонн, өмнөх жилийн мөн үеэс 50.7% буурсан. Төмс 121.800 тонн буюу 26.3%-р , хүнсний ногоо 82.100 тонн 13.1%-р,тэжээлийн үр тариа 1081100 тонн буюу 21%-р тус тус буурчээ.
 2. Мал аж ахуй: 2017 оны Монгол улсын малын тоо толгой тасралтгүй өсөн нэмэгдэж түүхэндээ хамгийн дээд хэмжээнд хүрсэн. 2017 оны сүүлийн байдлаар Монгол улсын малын нийт тоо толгой 66.2 сая хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 7.6%-р нэмэгдсэн. Үүнээс адуу 3.9 сая толгой буюу 5.9% , үхэр 4.4 сая толгой буюу 6.6%, тэмээ 434.1 мянган толгой буюу 0.7%, хонь 30.1сая толгой буюу 45.5%, ямаа 27.3 сая толгой буюу 41.3% тус тус эзэлж байна.  

3. Аж үйлдвэрлэл болон уул уурхай салбар: 2017 оны 1-р сараас 12 сар хүртэл аж үйлдвэрлэл болон уул уурхай салбарын нийт үйлдвэрлэл нь1.29326 маш дэлгэмэл төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30.3%-р нэмэгдсэн. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн 9.386 их наяд төгрөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.8% нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 26.258 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 31.4% -р нэмэгджээ. Усны эрчим хүчээр хангах болон бусад аж үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 920.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.0%-р нэмэгджээ.
2017 онд Монгол улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт борлуулалт нь 1.51544 маш дэлгэмэл төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.9%-р нэмэгджээ. Үүнээс уул уурхайн борлуулалт нь1.05727 маш дэлгэмэл төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.1%-р нэмэгдэж аж үйлдвэрлэлийн нийт борлуулалт нь 69.77%-г эзэлж, боловсруулах ба үйлдвэрлэлийн салбарын борлуулалт нь 3 их наяд 660.8 тэрбум буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.6%-р нэмэгдсэн.Усны эрчим хүчээр хангах зэрэг аж үйлдвэрлэлийн борлуулалтын нийт дүн 920.8 тэрбум төгрөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2% -р нэмэгджээ. Аж үйлдвэрийн нийт борлуулалт нь 6.08%-г эзэлж байна.
4.Барилгын салбар:Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3130.7 тэрбум төгрөгт хүрч, Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2017 онд өмнөх оноос 45.9 (1.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажлын хэмжээ 73.3(2.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.  Барилга угсралт, их засварын ажлын 39.4 хувийг орон сууцны барилга, 35.5 хувийг орон сууцны бус барилга, 22.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.7 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оноос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 4.1 хувь, инженерийн барилга, байгууламжийнх0.2 пункт, их засварын ажлынх 1.2 хувиар нэмэгдэж, харин орон сууцны бус барилгынх 5.5 хувиар буурсан байна.
2017 онд Монгол улсын барилгын салбарын нийт үйлдвэрлэл 3 их наяд130.6 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5% -р нэмэгдсэн. Үүнээс орон сууцын барилга үйлдвэрлэл 1 их наяд 234.9 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.4% -р нэмэгдсэн. Орон сууцын бус барилга (аж үйлдвэр, худалдаа, эмнэлэг, сургууль гэх мэт) үйлдвэрлэл 1 их наяд112 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.0% -р нэмэгдсэн. Нийтийн  зориулалттай барилга байгууламжийн (зам, гүүр, олон нийтийн байгууламж гэх мэт) бүтээгдэхүүн үйлдвэрлэл 700 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1% -р нэмэгдсэн. Барилга угсралтын ажил 83.7 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80.6% -р нэмэгдсэн. 
5.Тээвэр: 2017 онд Монгол улсын тээврийн салбарын нийт орлого 1 их  наяд 358 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14% -р нэмэгдсэн. Ачаа тээвэр 539.1 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.5% -р нэмэгдсэн. Зорчигч тээврээр 215.7 сая хүн удаа зорчсон буюу 18.3% -р буурчээ. Үүнээс зам тээврийн орлого 506.4 тэрбум төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5%-р нэмэгдсэн.Бараа тээвэрлэлт 3.121 сая тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53%-р нэмэгдэж, зорчигч тээврээр 212 сая хүн удаа зорчсон буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад18.6% буурсан байна.Төмөр замын тээврийн салбарын орлого 2017 онд 529.1 тэрбум төгрөг болж, 21.1 хувь өслөө.төмөр замаар 22.7 сая тонн ачаа Тээвэрлэн 13.6 хувь өссөн.төмөр замаар 2.6 сая хүн тээвэрлэн 0.8 хувь буурсан. Агаарын тээврийн салбарын орлого 2017 онд 322.2 тэрбум төгрөг болж 12.2 хувь өслөө.агаарын тээврээр 3.1 мянган тонн ачаа тээвэрлэн 0.5 хувь буурсан. агаарын тээврээр 825.4 мянган хүн тээвэрлэн 22.6 хувь өссөн.

 

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт