中文|Монгол|русский|English

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Товч танилцуулга > 贸促会介绍

贸促会介绍

ӨМӨЗО-ны Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны товч танилцуулга

  Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны салбар хороо буюу Хятадын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Өвөр Монгол дахь салбар нь 1981 онд байгуулагдсан. 2002 онд өөртөө засах орны намын хороо,засгийн газрын зөвшөөрлөөр бие даан байгуулагдсан бөгөөд товчилсон нэр нь ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо гэдэг, өөртөө засах орны удирдалгаас хариуцаж ажилладаг танхимын зэргэлэлтэй байгууллага болноо.

  ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо нь Засгийн газрын зөвшөөрөгдсөн гадаад худалдаа эдийн засаг,хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага бөгөөд гадаадад нээлттэй,гадаад худалдаа эдийн засаг,хөрөнгө оруулалтыг дэмжих ажил хийж гүйцэтгэдэг.Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны 2010 онд батлагдсан <ХОУХДХ-ын орон нутгийн болон салбар хороодын ажлын дүрэм> -ийн дагуу ӨМӨЗО-ны зөвшөөрлөөр2011 оны 7 сард албан ёсоор нэрээ өөрчлөн Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО дахь салбар хороо болгон өөрчилжэй. Англи хэл дээрх нэр нь China Council for the Promotion of International Trade Inner Mongolia Autonomous Region Committee.Тус хороо нь бизнесийн төлөөлөл,байгууллага,нийгэмлэг,аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдэнэ.Өвөрмонголын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь Хятадын Олон Улсын Бизнес Эрхлэгчдийн Холбооны гишүүн. ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо нь одоогоор нийт 14 салбар хороодтой.

  ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хорооны гол зорилго нь БНХАУ-ын хууль,төрийн бодлогыг сахин биелүүлж гадаад худалдаа,хөрөнгө оруулалт,гадаадын шилдэг техник технологи нэвтрүүлэх болон гадаад,дотоодын эдийн засаг,техникийн хамтын ажиллагааны төрөл бүрийн арга хэмжээг авч өргөжүүлж,тус бүсийн дэлхийн улс орон,бүс нутгуудын хоорондын худалдаа эдийн засгийн харилцааны хөгжлийг дэмжин ард түмний харилцан ойлголцол,эв найрамдлыг нэмэгдүүлнэ.

  Тус хороо нь дараах үүрэгтэй. Үүнд:

  1.Улс орон,бүс нутгийн гадаад худалдаа эдийн засгийн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлж гадаад худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг дэмжин,экспорт импорт,хөрөнгө оруулалт,гадаад эдийн засаг техникийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх

  2.Дэлхийн улс орон,бүс нутгуудын бизнесийн салбарынхан болон олон улсын байгууллагуудтай харилцаа холбоо тогтоон ажиллаж,гадаад орнуудын бизнесийн төлөөлөгчдийг урьж айлчлуулан хүлээн авах, мөн түүнчлэн өөрсдийн бизнес эрхлэгчдийг зохион байгуулан гадаад орнуудад айлчлал хийх,олон улсын байгууллагуудын зохион байгуулж буй арга хэмжээнд оролцох,гадны ижил төстэй байгууллагын Хятад улсад суугаа төлөөлөгчийн газруудтай холбоо тогтоон хариуцан ажиллах

  3.ӨМӨЗО-ыг төлөөлөн Олон Улсын Үзэсгэлэнгийн Товчооны арга хэмжээнд оролцох,гадаадад үзэсгэлэн худалдаа зохион байгуулах эсвэл олон улсын үзэсгэлэнгийн холбогдох ажилд зохицуулалт,менежмент,хяналтын ажлыг хариуцах, ӨМӨЗО-д ирж зохион байгуулж буй гадаадын үзэсгэлэн худалдааг зохион байгуулан,төлөөлөгчдийг хүлээн авч үйлчлэх

  4.Худалдаа эдийн засаг,арбитрын болон зохицуулах ажил хийж гүйцэтгэх,экспортын бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох,гадаад худалдаа, далайн тээврийн үйлчилгээний баримт,гэрчилгээ олгох,гадаад худалдааны гэрчилгээ болон түр хилээр орж ирж буй бараанд АТА карней олгож даатгах,хууль эрхзүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх

  5.ӨМӨЗО-ны аж ахуйн нэгж гадаад оронд эсвэл гадаадын компани,хувь хүн Хятад улсад барааны тэмдэг,патент бүртгүүлэх, аж үйлдвэрлэлийн болон оюуны өмчийн эрхийн зөвлөгөө өгөх,маргаан шийдвэрлэх зэрэг хуулийн үйлчилгээ үзүүлэх

  6.Худалдаа эдийн засгийн мэдээлэл бэлтгэн дотоод гадаадын бизнес эрхлэгчид,байгууллагуудад худалдаа эдийн засгийн мэдээлийг хүргэж зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх

  7.Салбар хороодын ажлыг удирдан зохицуулж гишүүдийн сургалтын ажлыг хариуцах

  8.ӨМӨЗО-ны Намын Хороо,Ардын Засгийн Газар,Төв байгууллагаас өгсөн бусад үүргийг хийж гүйцэтгэх

  ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо нь дэлхийн улс орон,бүс нутгуудын бизнесийн төлөөлөл, төр-хувийн хэвшлийнхний хөгжилд холбогч гүүр болж чанартай үйлчилгээ үзүүлж бүх салбарын хамтын ажиллагаанд түлхэц өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

  Та бүхнийг бидэнтэй нягт холбоотой хамтран ажиллахыг урьж байна.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт