中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > “Бүс ба Зам” бодлогын хүчинд Хятад, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна

Оросын тухай мэдээллийн булан

“Бүс ба Зам” бодлогын хүчинд Хятад, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна

来源: Харилцаа холбооны хэлтэс Фан СайшяНийтэлсэн цаг:2018-10-11

      2013 оны 9-р сарын 7-ны өдөр Си Жиньпин дарга “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санааг дурдсанаас нааш 5 жилийн нүүр үзлээ, энэхүү бярыг тохиож БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайдын яамны худалдааны хэлтсийн элчин зөвлөх Ли Жинюн өөрийн нэрээрээ дараах бичгийг нийтлэв:
   “Бүс ба Зам” бодлогын хүчинд Хятад, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байна 
     2013 оны намар, Си Жиньпин дарга “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санааг дурджээ, 5 жилийн туршид энэхүү санаа нь бодитойд хэрэгжиж, мөрөөдөл байснаасаа бодит байдал болж, маш их амжилтад хүрсэн байна. ОХУ бол “Бүс ба Зам” бодлогыг дэмжигч орон, оролцог мөртөө хамтран ажиллах түнш юм, талууд “Бүс ба Зам” -ын хэрэгжилтийн хүрээнд эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцах, харилцан ашигтай хамтдаа хожих “Торгоны зам үзэл баримтлал”-ын дагуу хамтран ажилласнаар худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь маш хурдацтай хөгжсөн бүгээд өсөлт түргэн, цар хүрээ их, үр ашиг ихтэй, нөөц боломж сайтай зэрэг онцлог харагдаж байгаа мөртөө хоёр орны ард түмэнд бодитой ашиг тус авчирсан байна.
     Энэхүү 5 жил бол стратегийн уялдааг эрчимжүүлсэн онууд юм. Бүс ба Зам нь Хятадын гоцлол дуу биш, харин олон улсуудын оролцоотой найрал дуу, олон улсуудын хамтдаа ашиг хүртэх олон нийтийн бүтээгдэхүүн юм гэдгийг бид чухалчилсаар ирсэн юм. Тэр нь харилцан зөвшилцөх, хамтдаа байгуулах, хуваалцах зарчмын дагуу талуудын эдийн засгийн хамтын ажиллагаа болон улс, орнуудын хөгжлийн шаардлагыг цогц байдлаар хамруулахад анхаардаг. 2015 оны 5-р сард Хятад, Орос хоёр улс “Торгоны замын эдийн засгийн бүс болон Евро Азийн эдийн засгийн холбоог байгуулах үйл ажиллагааг уялдуулах тухай хамтарсан тунхаг”-ыг байгуулж, энэ оны 5-р сард “Хятад улс болон Евро Азийн эдийн засгийн холбооны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ыг байгуулжээ. Эдгээр хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан нь хоёр орон нь Бүс ба Замыг хамтдаа байгуулах ба тусбүрийн хөгжлийн стратегтай уялдуулах, бодлогын уялдаа болон огтолчолын чигийг эрж байгааг харуулж, энэ нь хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бодлогын орчноор хангасан юм.
     Энэхүү 5 жил бол худалдааг улам бүр хөнгөвчилсөн онууд юм. Худалдааг хөнгөвчлөх бол Бүс ба Замыг хамтдаа байгуулах нэгэн чухал агуулга юм. Тэр нь бүс нутгийн хөрөнгө оруулалт болон худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт ба худалдааны хоргыг үгүй болгох, бизнес эрхлэлтийн таатай орчинг бий болгох явдал юм. 5 жилийн турш, хоёр орон нь хоёр талт буюу бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх дүрмийн талаар судалгаа хийсээр ирсэн. Энэ жилийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Чиндо дэх оргил хурлын үеэр, худалдааг хөнгөвчлөх хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар Бүс ба Замын дагуу орон нутгуудын худалдаа саадгүй хөгжихийн хөрс суурь болсон юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын худалдаа эргэлт тогтвортой өсөх хандлагатай байна, 2017 онд хоёр орны худалдааны нийт дүн 84.1 тэрбум доллар болж, 21 хувийн өсөлттэй, энэ оны нэгдүгээр хагас жилд 4.92 тэрбум доллар хүрч, 25 хувийн өсөлттэй, энэ онд 10 тэрбум доллар давах боломжтой гэж үзэж байна. Үүнд онцлох ёстой гэж үзэж байгаа нь Хятад улс нь ОХУ-аас импортоор авч байгаа барааны нэмэгдэл эрс байж, нэгдүгээр хагас жилд 32 хувтай өсөж, Орос улсын Хятад улс хоорондох гадаад худалдааны илүүдэл их болж, ОХУ-ын сайн чанарын өдөр тутмын хэрэглээний бараа, хөдөө аж ахуй болон хүнсний бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн таашаалыг олсон байна.
     Энэхүү 5 жил бол эдийн засгийн технологийн хамтын ажиллагаа тасралтгүй нягтран хөгжсөн онууд юм. Бүс ба Зам-ыг хамтдаа байгуулах үйл ажиллагаа нь холбогдох улс, орнуудад давуу нөөц боломжоо ашиглаж, гар гараа холбон хамтдаа хөгжиж, хамтран ажиллаж, хамтдаа хожиход боломж хангасан юм. 5 жилийн турш, БНХАУ-нь бүс ба зам дагуу улс орнуудад нийт 82 хилийн гаднах худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж, тухай оронд 220 мянган ажлын байраар хангаж, их хэмжээний татварын орлогыг олгосон байна, мөн 4000 гаруй Хятад ААН-д гадаадад үйл ажиллагаагаа хийх боломж олгожээ. Мөн холбогдох улсуудын Хятад дэх хөрөнгө оруулалт ч тасралтгүй нэмэгдэж, энэ оны эхний 7 сарын үзүүлэлтээр 30 хувийн өсөлттэй байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтөөс их үзүүлэлттэй байна. Хятад, Орос хоёр улс нь тусбүрийн хөгжлийн давуулаг салбаруудаа тулгуурлаж, хөрөнгө мөнгө, технологи, боловсон хүчин, зах зээл зэрэг талын харилцан нөхөх боломжтой юм. Хоёр орон нь эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, агаарын тээвэр, сансрын судалгааны салбар зэрэгт том том төсөл урагштай хэрэгжүүлж, үйлдвэр боловсруулалт, хөдөө аж ахуй болон худалдаа логистикийн салбарт ч хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж эхэлж байна. 
     Энэхүү 5 жил бол стратегийн бодлогын уялдааг улам бүр гүнзгийрүүлсэн онууд юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн нөхцөл байдал хэцүү, хувирамтагай байгж, зуунд болж өнгөрөөгүй том өөрчлөлт болж, саад болон сорилт маш олон болж, эрсдэл болон аз тохиол зэрэг тохиож байгаа. Бүс ба Замыг хамтдаа бүтээн байгуулах гэдэг бол дэлхийн удирдлагын системд өөрчлөлт оруулах тухай Хятад улсын оролдлого байгаа, эрсдэл буюу сорилтод хамтдаа хандаж, хариуцлага болон үр ашгийг хамтдаа хуваалцах заяа нэгтэй байлцах санаа юм. Хятад, Орос хоёр улс бол сайн хөрш, сайн найз, сайн түнш юм, одоогийн даяарчлалын эсрэг үзэл санаа болон худалдааны хамгаалалт, эдийн засгийн hegemonism үзэл баримтлалын өмнө харилцан ойлгож, итгэж, туслалцаж, дэмжиж байх, дэлхийн худалдааны дараалал, эдийн засгийн даяарчлал, хамтдаа хөгжих тухай мөрөөдлийн өмнөөс ижилхэн байр суурьтай байх. Андын сайныг ханилан байж мэднэ, агтны сайныг унан байж мэднэ гэж үг байдаг, Хятад, Орос хоёр орны итгэлцэл болон нөхөрлөл нь сорилтыг даахаар бэх бат юм, Бүс ба Зам-ыг хамтдаа бүтээн байгуулах үйл ажиллагаа нь хоёр орны олон улсын хамтын ажиллагаа, дэлхийн хэцүү байдалд хамтдаа эсрэг байлцахад тавцан олгосон байна.
     Дараагийн үйл ажиллагаагаараа талууд нэгэнт олсон үр бүтэмжээ хамгаалах, худалдааг улам хөнгөвчлөн чөлөөтэй байлгах, харилцан хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, дэд бүтцээр холбогдох хүрээнд том том төслүүдийг хэрэгжүүлэх, худалдаа, үйлдвэр, хөдөө аж ахуй, санхүүгийн салбар дэх бүх талын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмэнд ашиг тус авчрах хэрэгтэй.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт