中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Хятад, Орос хоёр орон хамтын ажиллагааны цар хүрээ болон хэлбэрээ тасралтгүй өргөтгөснөөр ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц бололцоо их байгаа юм

Оросын тухай мэдээллийн булан

Хятад, Орос хоёр орон хамтын ажиллагааны цар хүрээ болон хэлбэрээ тасралтгүй өргөтгөснөөр ажил хэрэгч хамтын ажиллагааны нөөц бололцоо их байгаа юм

来源:Харилцаа холбооны хэлтэс Фан СайшиаНийтэлсэн цаг:2018-06-28

     Ази Боао форум 2018 оны уулзалт саяхан Хятадын Хайнаны Боао-д болж өнгөрөв. “нээлттэй инновацилаг Ази, цэцэглэн хөгжиж байгаа дэлхий”-гэх уриа нь Азийн хөгжлийн шинэ уриа болсон байгаа.
Хятад Улс бол Азийн хамгийн том эдийн засгийн нэгж, Орос Улс бол Евро-Азийн эх хуурайн том гүрэн, Хятадын сайн хөрш, сайн түнш юм. Хоёр орны хамтын ажиллагааны хөгжил нь Азийн орон цаашилбал дэлхийд ч нөлөөлөх юм. АНУ-аас Хятад улс дэх худалдааны эсэргүүцэл болон барууны улс орнууд “Сикэлпал-ийн хордлого”-ын асуудлаас улбаатайгаар Орос улсыг дарамталж байгаа байдал доор Хятад, Орос улс хоёр орон нь эл салбар дэх хамтын ажиллагаагаа хэрхэн гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зөв вэ?
  【Хамтын ажиллагааны цар хүрээ болон хэлбэрээ тасралтгүй баялагжуулах 】
Хятадын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Дэлхийн эдийн засаг болон улс төрийн судалгааны дэд судлаач Ли Ян хэлэхдээ 2018 онд Орос Улс ерөнхийлөгчийн сонгуул болж, “Сикэлпал-ийн хордлого”-ын асуудлаас улбаатайгаар барууны орнууд Орос дипломат алба хаагчдыг үлдэж, Орос болон барууны орнуудын харилцаа хэцүү байдалд орж, богино хугацаанд эргэлт гарах боломж бага байгаа, тиймээс Оросын хувьд Хятад, Оросын хамтын ажиллагаа нь нэн тэргүүн чухал байр суурьтай юм.
     Үнэнийг хэлэхэд “Бүс ба Зам”ын бүтээн байгуулалтын хүрээнд Хятад, Оросын зүүн шугамын байгалийн хий, Ямарын шингэрүүлсэн байгалийн хий зэрэг эрчим хүчний салбар дэх хамтын ажиллагааны төслүүд эрчимжиж, хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ болон хэлбэр баялагжиж байгаа юм.
     Оросын Думын гишүүн Крудорф хоёр орны дээд төвшний анхаарал болон дэмжлэгээр талууд эрчим хүчний салбар дэх хамтын ажиллагаа маш хурдтай урагшилж, том том төслүүдэд санал нийлсэн байна. 2014 оноос нааш Орос болон барууны орнуудын харилцаа муудаж, эрчим хүчний салбар дэх хамтын ажиллагааны хоосныг нөхөх шаардлагатай болсон, тэгэхэд Хятад Улс нь энэхүү хамтын ажиллагааны тэргүүн сонголт болсон юм. Эдийн засгийн хурдтай хөгжлөөс болж, Хятад ч гэсэн гадаад дэх хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байсан юм. Тиймээс хоёр орон хойшид эрчим хүч, газрын тос, байгалийн хий, цөмийн энерги зэрэг талаар хамтран ажиллах нөөц бололцоо их байна гэж үзэж байна гэв.
    Л и Ян ирээдүйд Хятад, Орос хоёр орон 4 салбар дэх хамтын ажиллагаа маш их урагшлах болно, 1-рт газрын тос болон байгалийн хийн салбар дэх хамтын ажиллагаа, 3-р сарын 26-ны өдөр Шанхайн олон улсын эрчим хүчний төвд Хятадын газрын тосны фьючерс зарагдаж эхлэв. Энэ нь Хятад, Оросын худалдааны нийт хэмжээг өсгөх, худалдааны зардлыг багасгах, нэн олон бодит ашиг хүртээмжийг дээшлүүлэхэд идэвх нөлөөлнө, Хятад, Оросын Сководино- Мөхэ- Дачингийн тосны 2-р шугамаар Хятад уруу газрын тос хангаж эхэлсэн, эдгээр нь талуудын газрын тос болон байгалийн хийн талаарх хамтын ажиллагаанд маш их түлхэц болох юм гэв.
     2-рт хөдөө аж ахуйн салбар дэх хамтын ажиллагаа болно. Сүүлийн жилүүдэд Оросын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн Хятадын зах зээл дэх хэмжээ нэмэгдсэн байна, хүнсний бүтээгдэхүүн, ургамал үр тарианы бүтээгдэхүүнээс гадна Оросын зүгийн бал, хусан хилэн зэрэг эко бүтээгдэхүүнүүд Хятадын зах зээлд орж ирсэн байна. Ирээдүйд Оросын алс дорнодын хөдөө аж ахуйн хөгжлийг дагалдан хоёр орны хөдөө аж ахуйн салбар дэх хамтын ажиллагаа нэн их амжилт олох нь гарцаагүй юм.
       3-рт уул уурхайн олборлолтын салбар дах хамтын ажиллагаа болно. Хятад, Оросын “Нинское – Тунцзян”чиглэлийн Амар голыг дамнасан төмөр замын гүүр энэ оны 6-р сард ашиглалтад орох гэж байгаа, энэ нь Чимкан-Суталын уурхай компанийн төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн дөт шугамаар Хятадруу тээвэрлэхэд боломж олгосон байна.
4-рт хоёр талын хөрөнгө оруулалтын талаарх хамтын ажиллагаа болно. Оросын алс дорнодын эдийн засгийн урьдчилан хөгжлийн бүс ны Хятадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, Оросын алс дорнодын хөрөнгө оруулалт огцом өсөх бололцоотой.
  【Ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нөөц бололцоо их байна】
Саяхан болж өнгөрсөн Ази Боао форум 2018 оны уулзалтад Оросын төрийн өмчит бодлогын чанартай сан болох Алс дорнодын хөгжлийн сан, Торгоны зам төлөвлөгөө судалгааны газар, Жун Жиао үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хувьцаат ХК- “Олон улсын хамтын ажиллагааны төв- Алс дорнодын эрүүл мэндийн технологийн инновацийн хот”-ны төсөлд гарын үсэг зурж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 19.7 тэрбум юань. Талууд ирээдүйд Алс дорнодын бүс нутагт Олон улсын технологийн инновацийн хот байгуулж, олон салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэх болно.
     Алс дорнодын хөгжлийн сангийн ахлагч Алексей Цекунов Оросын засгийн газар Алс дорнодын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой олон төрлийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа, эдийн засгийн тусгай бүс, татварын хөнгөлөлт, төслийн зардлыг багасгах зэрэг талаар бодлого хэрэгжүүлж байгаа. Тус бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэхийн төлөө Путин Ерөнхийлөгч Владивостокд санхүүгийн тусгай төвийг байгуулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх захирамж гаргасан байна гэв.
     Ли Яны үзхээр хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжил нь 1-рт давуу байдлаа харилцан нөхөж, Оросын эрчим хүчний давуу нөхцөл болон Хятадын эдийн засгийн нийт хэмжээний давуулагаа бадруулж, эдийн засгийн хүрээнд харилцан эрчимжүүлэх хэрэгтэй. 2-рт хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх. Уламжлалт эрчим хүч, дэд бүтэц болон худалдааны салбараас үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, био технологи, эм эмнэлгээ, дэвшилтэт технологийн судалгаа, электрон мэдээллийн салбарын шинэчлэл, цахим худалдаа зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх. 3-рт тус улсын мөнгөн тэмдэгтээр төлбөр хийх цар хүрээг ихэсгэж талуудын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд идэх нөлөөлөх. 4-рт талуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хэмжээг нэмэгдүүлэх мөртөө чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. 5-рт холбогдох хууль эрхзүй, журам болон стандартыг төгс болгож, талуудын хамтын ажиллагааны үр ашгийг сайжруулах. 6-рт “Бүс ба Холбоо”-ны хүрээнд талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэв.
     Дотоодын хүмүүсийн хэлэхээр 2018 онд Хятад, Орос хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн шинэ аж тохиол, шинэ хөгжлөө олсон байна. Хятадын коммунист намын 19-р хурлаар баталсан Хятад улсад дээд төвшний нээлттэй эдийн засгийг хөгжүүлэх зорилт нь Хятад, Орос хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ боломжийг олгох болно. Энэ оны хоёрдугаар хагас жилээр зохион байгуулагдах 5-р удаагийн Хятад-Оросын экспо болон Анхдугаар удаагийн Хятадын олон улсын импортын экспо нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэв.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт