中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Хятад, Орос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа маш их хөгжлийн нөөц боломжтой байгаа

Оросын тухай мэдээллийн булан

Хятад, Орос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа маш их хөгжлийн нөөц боломжтой байгаа

来源:Харилцаа холбооны хэлтэс Фан СайшиаНийтэлсэн цаг:2018-06-28

      санхүү эдийн засгийн сайтын 2018 оны хоёр хурлын тухай мэдээлснээр 2018 оны 3-р сарын 20-ны өдөр \Мягмар гариг\-ийн үдээс өмнө 13-р хугацааны Бүх Улсын Ардын Төлөөлөгчийн Нэгдүгээр Хурлын хаалтын дараа Төрийн зөвлөлийн хорооны Ерөнхий сайд Ли Кэцян Ардын хурлын танхимын 3-р давхрын алтан танхимд 13-р хугацааны Бүх Улсын Ардын Төлөөлөгчийн Нэгдүгээр Хурлын сэтгүүлчдийн санал асуултад хариулсан байна.
      Оросын олон улсын мэдээллийн хорооны сэтгүүлч: Ерөнхий сайд та сайн байна уу? 2-жилийн өмнө би танаас Хятад Оросын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асууж байсан юм. Хоёр жилийн дараах өнөөдөр Хятад, Орос хоёр улс нь улс төрийн асуудлаар нягт хамтран ажиллаж, эдийн засгийн талаарх хамтын ажиллагаа тааруухан байна гэж хэлдэг хүмүүс бас байсаар. Орос Улс саяхан Ерөнхийлөгчийн сонгуул хийж, шинэ засгийн газар байгуулж байна, ижилхэн шинэ томилогдож байгаа Хятадын Ерөнхий сайдын хувьд ОХУ-ын засгийн газрын ямар үйл ажиллагаа зохион байгуулж, Хятад, Оросын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байх вээ? Хятадын засгийн газраас ямар арга хэмжээнүүд авах төлөвлөгөөтэй байгаа бол? Үүнээс гадна, та ОХУ-ын тал уруу ямар улс төрийн хандлага илэрхийлэх гэж бодож байгаа бол? Баярлалаа.
    Ли Кэцян: Өчигдөр орой Си Жиньпин дарга Путин Ерөнхийлөгчид утасдаж баяр хүргэсэн байна. Чиний асуусан Хятад, Оросын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар сүүлийн хэдэн жил “эмээл” хэлбэртэй болж өнгөрчээ, энэ нь дэлхийн худалдааны хувиралт, олон улсын гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ унасан зэргээс нөлөөтэй юм. Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа шинэ хөгжилтэй болж, худалдааны нийт дүн 20% хувиар нэмэгдэж, хоёр орны худалдааны жилийн хэмжээ 80 тэрбум доллар болон хөгжжээ, ахиад бас өсөх нөөц боломж байгаа гэж үзэж байна, бид шинэ механизм байгуулж, нөөц боломжуудыг эрэлхийлж, 100 тэрбум доллар хэмжээтэй болгож болно. Оросын ард түмэнд өгөх улс төрийн хандлага бол Хятад, Орос хоёр улс бол хамгийн том хоёр хөрш юм, хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны тогтвортой хөгжил нь хоёр орны хөгжилд ашигтай мөртөө дэлхийд ч ашигтай гэж үзэж байна. Баярлалаа.

内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт