中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Шуудангийн замыг сэргээсэнээр Манжуурын логистик, цахим худалдаа эрхлэгчдэд шинэ боломжийг нээж өгнө.

Оросын тухай мэдээллийн булан

Шуудангийн замыг сэргээсэнээр Манжуурын логистик, цахим худалдаа эрхлэгчдэд шинэ боломжийг нээж өгнө.

来源: Манжуурын өдрийн мэдээНийтэлсэн цаг:2018-02-27

      12 сарын 8-ны өдөр, Манжуур хотын Хорооны дэд нарийн бичгийн дарга, Хотын дарга Шу Айлиан Хотын хурлын танхимд Олон улсын шуудангийн замыг сэргээхтэй холбоотой тодорхой асуудлыг хэлэлцэх хурлыг хийж, Өөртөө засах орны EMS компанийн  дэд ерөнхий менежер Ли Гуошэн, Хөлөн буйр хотын Шуудангийн газрын намын нарийн бичгийн дарга, газрын дарга Ху Вэнюун нар хуралд оролцов.

      Өнгөрсөн оны 4 сард Гаалийн ерөнхий газрын зөвшөөрсөнөөр Манжуур дахь олон улсын шуудан солилцох газар, солилцооны станцыг дахин сэргээхээр батлав. Тус газрыг сэргээсэний дараа хилийн чанадад олон улсын шууданг шууд солилцох хүлээн авах механизмыг бүрдүүлж, Манжуур болон түүний ойролцоох бүс нутгуудад олон улсын шуудан илгээх хүлээн авах цаг хугацааг багасгаж, Хятад-Оросын хил дамнасан цахим худалдааг сурталчилах, Хятад улсын шуудан холбоо, олон улсын илгээмжийн бизнесийг хөгжүүлэх боломжтой болох юм.

      Хурлын үеэр Ли Гуошэн Олон улсын шуудан солилцооны газар, солилцооны станцыг сэргээх ажил болон Хятад-Оросын шуудангийн замын нээлтийн бэлтгэл ажлын нөхцөл байдал, хоёр талын холбогдох асуудлуудын талаар нарийвчлан хэлэлцэв.

      Шү Айлиан: Манжуур бол манай улсын хуурай газрын хилийн хамгийн том боомт бөгөөд “Бүс ба Зам”-ын хамгийн чухал цэг, Хятад-Оросын хил дамнасан цахим худалдааны бизнесийг хөгжүүлэх хамгийн давуу талтай газар юм. Манжуурын Олон улсын шуудан солилцооны газрыг сэргээн байгуулсанаар Өвөр Монгол болон Зүүн хойд бүс нутгийн хил дамнасан цахим худалдаа, орчин үеийн логистик ба шинэ төрлийн зах зээлийн хөгжилд хамгийн чухал ач холбогдолтой бөгөөд түүгээр ч барахгүй ОХУ-ын Чита мужийн олон улсын шуудангийн замыг бүтээн байгуулах нөхцлийг бүрдүүлсэн юм. Манжуур хот нь шинэ хөгжлийн боломж болон Хятад-Оросын олон улсын шуудангийн замыг сэргээн засах ажилд идэвхитэй хамтран ажиллах болно. Үүний зэрэгцээ хамгийн гол нөөц боломжоо ашиглан Манжуурын хил дамнасан буухиа шуудан, цахим худалдааны логистикийн аж үйлдвэрийн цогцолборт нэгдэн орж хамтран ажиллах, уялдаа холбоог хөгжүүлэх загварыг бий болгох хэрэгтэй юм. Манжуур хот ойрын хугацаанд олон улсын шуудангийн хөнгөлөлттэй бодлогыг судлан дэмжиж, боомтын үндсэн дэд бүтцийг барих нөхцлийг бүрдүүлэх зэргээр тодорхой  хамтын ажиллагааны  гэрээ байгуулж ажиллана.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт