中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Галт тэрэг,үзэсгэлэнт байгаль, “Галт тэрэг” нь Хятад-Оросын хил дамнамсан аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ.

Оросын тухай мэдээллийн булан

Галт тэрэг,үзэсгэлэнт байгаль, “Галт тэрэг” нь Хятад-Оросын хил дамнамсан аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ.

来源:Харилцааны хэлтэс Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      Саяхан Манжуурын төмөр замаар 2017 оны анхны  Манжуур-Чита чиглэлийн олон улсын галт тэргийг түр хугацаагаар нэмэлтээр зорчуулсан нь хилээр нэвтрэгсдийн тоог нэмэгдүүлсэн байна.

      Манжуурт зохион байгуулагддаг “Хятад-Монгол-Оросын олон улсын цасны их наадам болон Мисс шалгаруулах тэмцээний” үеэр хил дамнасан аялал жуулчлалын оргил болдог. Энэ үеэр БНХАУ-ын Төмөр замын ерөнхий газар, ОХУ-ын Төмөр замын газрын хэлэлцэн тохиролцсоноор: 2018 оны 1 сарын 14-ний өдрөөс эхлэн 654\653 дугаар олон улсын зорчигч тээврийн галт тэргийг баасан гариг, ням гаригт ОХУ-ын Байгаль нуурын буудлаас 72 унтлагын ортой вагоноор нэмж явуулахаар шийдвэрлэв.

      БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачлага, “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” стратегийн бодлого хэрэгжиж Хятад-Оросын хил дамнасан аялал жуулчлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж Транс-Сибирийн төмөр замын дагуу үзэсгэлэнт газруудаар аялах нь олон улсын галт тэргээр зорчигчдын таашаалд нийцэж байна. “Түмэн газрын цайны  зам”, “Өвлийн аялал”, “Ан агнуурын аялал”, “Өсвөр үеийнхэний зуны зуслан” зэрэг хил дамнасан аялал жуулчлал ихээхэн хөгжиж байгаа ба статистик мэдээгээр 2017 оны 1-11 сарын байдлаар Манжуур боомтоор орж, гарсан зорчигчдын тоо 10838 хүн болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22%-иар нэмэгдсэн байна.

      Хятад-Оросын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газар ажлын бодит байдал болон нөхцөл байдлын хэрэгцээнд тулгуурлан аялалын галт тэргийг шуурхай нэвтрүүлэх, аялалын баг, хамт олны тав тухыг хангах зэргээр үйлчилгээ үзүүлж үүргээ сайн биелүүлж байна.

      Аялалын зөвлөгөөгөөр хангах ба сурталчилгааны ажлаан сайн хийх.Зарим жуулчдын хувьд манай орны Хяналт шалгалтын хууль, дүрэм, ОХУ-ын Хяналт шалгалтын байгууллагын зохицуулалт, шаардлага, аялал жуулчлал хийх бэлтгэл хангалтгүй зэрэг бусад шалтгаанууд ойлгомжгүй байдаг. Иймээс Хяналт шалгалт, хорио цээр хариуцсан ажилтан жуулчдад холбогдох сурталчилгааны хуудас өгөх, аялагчдад зөвөлгөө өгөх, хилээр нэвтрүүлэх хориотой барааны талаар аялагчдад мэдээлэл өгдөг.

      Жуулчдад эрүүл мэндийн хяналт шалгалт хийх. Хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг ашиглан жуулчдын эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний баталгааг хангаж байна.Хорио цээрийн албаны ажилчид биеийн эрүүл мэндийн хяналт шалгалтын тоног төхөөрөмжийг цаг тухайд нь байцаан шалгаж, жуулчдад эрүүл мэндийн лавлагаа өгөх, тоног төхөөрөмжийг бэлтгэх, нөөцөөр хангах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Олон нийтийн гамшиг, осол гарсан тохиолдолд нэн яаралтай шийдвэрлэж, байнгийн бэлэн байдалд ажиллана.

      Хижиг өвчний мэдээллийг урьдчилан хүргэж, жуулчдыг буцаж ирэх үед хяналтанд хамруулж байх.ОХУ-ын нутаг дэвсгэрт гахайн хижиг, шувууны ханиад өвчин дэлгэрч байгаатай холбогдуулан халдварт өвчний эсрэг хяналт шалгалт, хорио цээрийн байцаагчид аялагчдад урьдчилан сэргийлэх гарын авлага тараах, аялалын явцад амьтан, ургамалтай бүсэд зорчихдоо хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар зөвөлгөө өгч тархалтаас урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулж улсын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт