中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Манжуур боомтоор дамжин өнгөрч Москва хотод шууд хүрэх анхны галт тэрэг

Оросын тухай мэдээллийн булан

Манжуур боомтоор дамжин өнгөрч Москва хотод шууд хүрэх анхны галт тэрэг

来源:Харилцааны хэлтэс Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      Сүүлийн үед “Жинжоу-Манжуур-Европ” чиглэлийн ачааны галт тэрэг Манжуурын төмөр замын боомтоор амжилттай дамжин өнгөрөв. Галт тэргээр бөс даавуу, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг нийт 2.8 сая долларын өртөгтэй 100 хайрцаг барааг Лиаонин мужийн Жинжоу боомтоос Москва хүртэл 15 хоног тээвэрлэсэн байна. Далайгаар тээвэрлэх хугацаанаас 25 хоног бага зарцуулж байгаа нь тээвэрлэлтийн хугацааг харьцангуй багасгаж байна.

      “Жинжоу-Манжуур-Европ” чиглэлийн ачааны галт тэрэг Хятадын Зүүн хойд бүс нутгийн “Далянь-Манжуур-Европ”, “Инков-Манжуур-Европ” чиглэлийн галт тэрэгний дараа тавигдсан далайн боомтоос Европ хүрэх 3 дахь  төмөр замын маршрут юм. Тус галт тэрэг Япон, Солонгос, Хятадын зүүн хойд бүс нутаг болон Европ хоорондын худалдаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Жинжоу боомт болон ОХУ хооронд дэд бүтцээр холбогдож, Хятадын далайн эрэг дагуу бүс нутагууд болон Зүүн хойд бүс нутаг, Европ тив хоорондын худалдааны эргэлтийг эрчимжүүлэх болно. Зүүн хойд бүс нутаг болон Европ хоорондын олон улсын шууд ачаа тээврийн коридорыг байгуулах явцыг түргэтгэхийн тулд Манжуур хотын Хилийн хяналт шалгалт, хорио цээрийн газар “Гурван муж, нэг орон” хамтын ажиллагааны үр дүнг бодит ажил болгон тус галт тэрэгт тусгай үйлчилгээний цонх гарган нэг удаагийн хяналт шалгалтаар түргэн шуурхай хил нэвтрүүлж, “Жинжоу-Манжуур-Европ” чиглэлийн хуурай замын болон далайн хамтарсан тээврийг түргэн хөгжүүлэх баталгаа болж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт