中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Манжуур боомт нь улсын хэмжээнд мод импортлогч хамгийн том боомт болов.

Оросын тухай мэдээллийн булан

Манжуур боомт нь улсын хэмжээнд мод импортлогч хамгийн том боомт болов.

来源:Манжуурын өдрийн мэдээ, Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газрын статистик мэдээнд: 2016 оны байдлаар 1124400 куб.метр мод импортлосон бөгөөд  2017 оны 12 сарын 15-ны байдлаар 15100 ширхэг, 1140600 куб.метр мод импортлосон нь түүхэндээ дээд амжилт тогтоов. Үүний дотор гуалин мод 49000 ширхэг, 3725 мянган куб.метр импортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.4% буурсан, банз 102600 ширхэг, 7681 мянган куб.метр импортлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.8%-иар өссөн байна.

     Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газар олон арга хэмжээг нэгэн зэрэг авснаар импортлож байгаа модны хяналт шалгалт үр ашигтай болж, гаалиар нэвтрүүлэх түвшин нэмэгдэж байна. Үүний үр дүнд Манжуур боомтоор импортлох модны хэмжээ тогтвортой өсч, улсын хэмжээнд мод импортлох хамгийн том боомтын нэг болж байна.

      Хорио цээрийн хяналт шалгалтанд бүтээлч арга ашиглаж байна. Хуурай замын боомтын бодит байдалд тулгуурлан хорио цээрийн хяналт шалгалтыг урьдчилан хийх, шалгалтын үеэр болон шалгалтын дараах хяналтыг чангатгаж байна. Аж ахуйн нэгжийн бодит хэрэгцээ шаардлага болон тухайн газрын бодит байдлыг үндэслэн нэгдсэн шалгалт хийж, хил нэвтрүүлэхэд зарцуулж байсан хугацааг 70% бууруулсанаар аж ахуйн нэгжүүдийн ачааллыг бууруулж чадсан байна. Эрсдэлийн менежмент болон аж ахуйн нэгжийн итгэлцэлийн үнэлгээний менежментийг ашиглаж, адил бус бараанд адил бус хяналт шалгалт хийж, хил нэвтрүүлэх хугацааг хэмнэж байгаа бөгөөд мод, модон материалын хяналт шалгалтыг 1 өдөрт хийж байна.

      Хил нэвтрүүлэх хялбаршуулсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Мэдээ мэдээллийг интернэт ашиглан цаг алдалгүй дамжуулж цаасны хэрэглээг халсан бөгөөд  шалгалт хийх болон аж ахуйн нэгжид зарцуулах хөдөлмөрийг хэмнэж чадсан ба нийт ажлын 85% нь цаас хэрэглэхгүй болсон байна.

      Ачаа барааны бичиг баримтыг үндэслэн хил нэвтрүүлж байна. Улсын Мэргэжлийн хяналтын газрын шаардлагын дагуу 11 сарын 1-ээс эхлэн ачаа барааны бичиг баримтыг үндэслэн хил нэвтрүүлж байна. Аж ахуйн нэгжүүдэд ачаа барааныхаа холбогдох мэдээлэл, бичиг баримтуудыг шаардлагын дагуу бүрдүүлэхийг сайтар зөвлөн хэрэгжүүлж байгаа нь хяналт шалгалт явуулах цаг хугацааг хэмнэж чадсан байна. Ялангуяа импортын мод, модон материалын хил нэвтрүүлэх хугацааг түргэн шуурхай болгосон байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт