中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Хил дамнасан аялал жуулчлалын брэндийг бий болгож , хил дамнасан аялал жуулчлалын чанарыг сайжруулна.

Оросын тухай мэдээллийн булан

Хил дамнасан аялал жуулчлалын брэндийг бий болгож , хил дамнасан аялал жуулчлалын чанарыг сайжруулна.

来源:Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      12 сарын 24-ний өдөр, Өөртөө засах орны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Зэн Ипинг Манжуурын “Хятад-Монгол-Оросын өвлийн аялал жуулчлал”-ыг дэмжих хуралд оролцож, Монгол улс, ОХУ-ын хүндэт зочид, Манжуур хотын Засгийн ордоны орлогч дарга Гуо Сяфанг нартай уулзав. Зэн Ипинг ОХУ-ын Байгаль нуурын хягаар бүс нутгийн Соёлын сайд Михайлова болон Монгол улсын Дорнод аймгийн Аялал жуулчлалын газрын дэд дарга С.Мөнхсайхан нарыг хүлээн авч уулзав.

      Зэн Ипинг хэлэхдээ: Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажилласанаар Хятад-Монгол-Оросын олон улсын цасны баяр, Хятад-Монгол-Оросын Гоо сайхны элч олон улсын их наадам зэрэг арга хэмжээнүүд нь  3 орны хамгийн нөлөө бүхий наадам болж, хөрш орнуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид хил дамнасан аялал жуулчлалын брэндийг бий болгож, чанарыг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдэгт итгэлтэй байна. Хөрш зэргэлдээ орнуудын хувьд найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ төрх бий болгохын тулд бүх түвшинд солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэж хэлэв.

      ОХУ, Монгол улсын төлөөлөгчид мөн үг хэлэв. Тэд Хятад-Монгол-Оросын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар олон зөвлөмжийг дэвшүүлж, дараагийн хийх ажлын чиглэлээ тодорхойлж, Манжууртай харилцаа холбоогоо бэхжүүлж, бүс нутгийн хурдацтай хөгжлийг хамтран дэмжихийн тулд хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэв.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт