中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Калуга муж “Бүс ба Зам” санаачлагад нэгдэн оров.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Калуга муж “Бүс ба Зам” санаачлагад нэгдэн оров.

来源:Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      ОХУ-ын Калуга муж нь хөрөнгө оруулагчдын хувьд Москва хотын ойролцоо оршдог төдийгүй хамгийн чухал нь бизнесийн үйл ажиллагаа явуулах хамгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлж өгдөгөөрөө онцлогтой гэж Калуга мужийн орлогч дарга Владимер Божамужин Хиймэл дагуулын мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр өнгөрсөн онд тус муж гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтын ажилласан төдийгүй Хятад улстай хамтран хэрэгжүүлсэн төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэнээ дүгнэн ярив.

      Божамужин: Бидний ярьж байгаа “Бүс ба Зам” санаачлага аль хэдийн бодит байдалд хэрэгжээд эхэлсэн. Калуга мужийн Воршино буудлаас Хятадын Далянь боомтын хооронд ачаа тээврийн галт тэрэг аль хэдийнэ байнгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Долоо хоногт 5 ачааны галт тэрэг Хятадаас ирж, 3 ачааны галт тэрэг Оросоос Хятад руу ачаа тээвэрлэж байна. Энэхүү шинэ ачаа тээврийн маршрутыг нээсэнээр ачааны тээврийн зардлыг ихээхэн бууруулсан төдийгүй одоогийн байдлаар 10 хүрэхгүй хоногийн хугацаанд ачааг тээвэрлэдэг болсон байна. Цаашид энэ төмөр замын шугамыг Европын Амстердам, Роттердам хотууд руу өргөтгөх талаар хэлэлцээр хийж байна. Люксембургийн компани энэ ажилд идэвхитэй оролцож байгаа. Воршино төмөр замын хүчин чадлыг өргөжүүлэхийн тулд түүний ойролцоо ачаа тээврийн онгоцны буудал барихаар төлөвлөж байна.

      Сурвалжлагч: Калуга мужийн албан ёсны вебсайт дээр мужийн болон гадаадын түншүүдийн хамтран хэрэгжүүлэх 160 гаруй төсөл байгаа, хөрөнгө оруулагчдын ихэнхи нь алдартай барууны брэндүүд байна. Энэ нь Оросын эсрэг хориг арга хэмжээ гадаадын хамтын ажиллагаанд нөлөөлөхгүй байж чадна гэж хэлж болох уу?

      Божиамужин: Зөвхөн энэ жил гэхэд л тус бүс нутагт хэд хэдэн шинэ үйлдвэрүүд үйл ажиллагаагаа эхэлүүлж, 1000 гаруй шинэ ажлын байр бий болгосон. Тэдгээрийн нэг нь жилд 30000 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай  Nestle компани юм. Калуга мужийн туршлагаас харахад Европ, Азийн компаниуд ОХУ-д хөрөнгө оруулсаар байна.

      Сурвалжлагч: Тус бүс нутагт хөрөнгө оруулалт хийж байгаа БНХАУ-ын компанийн талаар ярилцаж болох уу?

      Божиамүжин: Тус бүс нутагт Хятад улсын 100% хөрөнгө оруулалттай хэд хэдэн аж ауйн нэгжүүд байгаа. Хамгийн том хоёр нь автомашины түлшний систем үйлдвэрлэгч Yapp Rus Automotive System компани болон автомашины шил үйлдвэрлэгч Fuyao Glass Industry Group компани юм. Сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн ОХУ худалдаалагдахаас гадна Европ тив, Ойрхи Дорнод, Африк тивд экспортлогдож байна.  Хятад улсын түншүүд зарим төсөлд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийж байгаа үүнд Оросын хамгийн том орчин үеийн Францын хөрөнгө оруулалттай Лафарже үйлдвэр орно. Мөн асар богино хугацаанд “Калуга” олон улсын нисэх буудлын хөөрөх буух зурвасыг сэргээн засварласан Petra-Haihua компанийг дурдахыг хүсэж байна. Хятадын энэ компанийг ОХУ-ын бусад бүс нутагт ажиллахыг дэмжих хүсэлтэй байна.

       Одоогийн байдлаар Калуга мужид 12 аж үйлдвэрийн парк байдаг. 2017 онд шинээр хоёр дахь “Калуга” эдийн засгийн тусгай бүсийг байгуулсан. Энэ төслүүд нь бүрэн төлөвлөгдөж бэтгэгдсэн талбайтай бөгөөд цахилгаан, хий, ус, цэвэршүүлэх байгууламж зэрэг дэд бүтэц, харилцаа холбооны нөхцөлүүдийг хангасан.  Аливаа хөрөнгө оруулагч тал, аль ч улс орны ямар ч салбарын байсан татварын хөнгөлөлттэй бодлого эдлэх эрхтэй. Бид та бүхнийг урьж байна. “Калугад тавтай морилно уу”.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт