中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > 2017 онд Манжуур боомтоор ОХУ руу 400000 тн жимс, хүнсний ногоо экспортолжээ.

Оросын тухай мэдээллийн булан

2017 онд Манжуур боомтоор ОХУ руу 400000 тн жимс, хүнсний ногоо экспортолжээ.

来源:Лү ҮхуаНийтэлсэн цаг:2018-02-27

      Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн сайт дээрх “Манжуурын өдрийн мэдээ” сонины мэдээнд: Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газрын гаргасан статистик мэдээгээр 2017 оны 12 сарын 15 өдрийн байдлаар Манжуур боомтоор ОХУ руу нийт 400000 гаруй тн жимс, хүнсний ногоо экспортолсон бөгөөд нийт өртөг нь 253,67 сая доллар болжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тус тус 25% болон 16,43% өссөн байна. Энэ нь борлуулалт болон нийт хэмжээгээрээ түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрч байгаа бөгөөд улсын хэмжээнд Манжуур боомт нь ОХУ руу экспортлогч тэргүүн боомтын байр суурыг хадгалсаар байна. 400000 гаруй тн жимс, хүнсний ногоо экспортлосон нь Манжуур боомтын Хяналт шалгалт, хорио цээрийн газрын баримталдаг “Чанар, аюулгүй байдал, хөгжлийг дэмжих, чанарын хяналтыг хүчитгэх” зарчимтай салшгүй холбоотой юм. Энэ нь экспортлогч аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийн менежмент, экспортын бүтээгдэхүүний хяналтын менежмент, аж ахуйн нэгжийн өөрийгөө хянах системийг бэхжүүлэх, аж ахуйн нэгжийн удирдлага зохион байгуулалтын чанарын түвшинг тасралтгүй сайжруулах, экспортлож байгаа жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд найдвартай баталгаа болдог байна.

      Тайлангаас харахад  Манжуурын Хяналт шалгалт, хорио цээрийн газар орон нутгийн Засгийн газрын хэрэгжүүлж байгаа “Өмнөдийн ногоог хойд нутаг руу татах” нээлттэй бодлогын дэмжлэгтэйгээр энэ жил Хунан, Хубэй, Сычуань зэрэг 10 гаруй муж, хотуудтай хамтран ажиллаж, зохицуулалтын хэлхээг бий болгон “Засгийн газар, хяналт шалгалт, аж ахуйн нэгж” гурван талт хамтын ажиллагааны механизмийг байгуулсан нь экспортын саад тотгорыг арилгахад хувь нэмэр оруулсан байна.

      2017 оны 11 сарын тайлангаар Хяналт шалгалт, хорио цээрийн газраас экспортлож байгаа жимс, хүнсний ногоонд хийх хяналт шалгалтын дундаж хугацаа 0.22, 0.20 хоног байна. Энэ жилийн 1-10 сарын дундаж хугацаатай харьцуулахад жимс, хүнсний ногооны дундаж хэмжээ тус тус 1.02 болон 2.43 өдөр, 82.25% болон 92.4% хэмнэж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт