中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Ерөнхий сайд Ли Көцянь Оросын Олон улсын Интерфакс мэдээллийн агентлагт ярилцлага өгөв.

Оросын тухай мэдээллийн булан

Ерөнхий сайд Ли Көцянь Оросын Олон улсын Интерфакс мэдээллийн агентлагт ярилцлага өгөв.

来源:Õÿòàä Îðîñûí õóóëèéí ñàéòНийтэлсэн цаг:2018-02-12

      Нэг. Одоогийн олон улсын харилцаан дахь Орос-Хятадын стратегийн хамтын ажиллагааны төвшинг та хэрхэн үнэлж байна вэ? Та олон улсын болон орон нутгийн чанартай аль аль асуудлууд нь Орос-Хятадын стратегийн хамтын ажиллагааны гол чиглэл болно гэж үзэж байгаа вэ?

      Хариулт: Хятад-Орос улсууд бол хил залган оршиж байгаа сайн хөрш бөгөөд харилцан туслалцдаг сайн найзууд, хамтран ажиллах сайн хамтрагчид юм.  Си Зиньпин дарга болон Путин ерөнхийлөгч нар уулзалт, харилцааныхаа нягт байдлыг хадгалж, Орос Хятадын харилцааг улам хөгжүүлж байна. Хоёр тал харилцан нэгнийхээ ашиг сонирхол болон анхаарал хандуулж байгаа асуудлын хүрээнд харилцан нэгнээ дэмждэг. Хоёр улсын харилцаа цаг үеийн өөрчлөлт болон түүхийн шалгуурыг давж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү харилцаа нь гадаад орчны өөрчлөлтийг дагаж амархан хувирахгүй бөгөөд аливаа маргаангүй, нөхөрлөхдөө эвсэл холбоо байгуулахгүй байх зарчмийг баримталсанаар хоёр улсын харилцаа үлгэр жишээ болж чаджээ. Одоогоор Хятад, Орос хоёр тал өргөн хэмжээний бүх талын хамтын ажиллагааг идэвхитэй өрнүүлж байна. Ашиг сонирхолыг улам ойртуулж, хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх материаллаг суурийг тавьж өгнө гэдэгт итгэж байна. Дэлхий ертөнц их хөгжил хувьсалын үедээ оршиж байгаа бөгөөд энх тайван болон хөгжил цэцэглэлт нь цаг үеийн гол сэдэв болсоор байх болно. Гэвч тогтвортой бус хүчин зүйл оршсоор байна. Хятад-Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны харилцаа нь хоёр орны тус тусын хөгжилд, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэнд ашигтай юм. Хоёр улс нь олон улс болон газар нутгийн чухал асуудлуудын хувьд ойролцоо үзэл баримтлалтай бөгөөд, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн журмыг сахиж, Хэгэмонизм, Юнилатерализм, Хүчирхийлэлт улс төр зэргийг эсэргүүцэж харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, шудрагаар хамтран ажиллаж, хамтын ашиг тусыг бүтээх шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгож хүн төрөлхтөний хувь заяаны хамтын ирээдүйг бүтээлцэх болно. НҮБ болон түүний дэргэдэх Аюулгүйн зөвлөл, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС-ийн орнууд, Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, G20 зэрэг томоохон зохион байгуулалттай үйл ажиллагаанд оролцохдоо нягт харилцаатай байдаг. Эдгээр зохион байгуулалтын эрүүл зөв хөгжлийг дэмжин хөгжиж буй улс орнуудын олон улсын үйл ажиллагаан дахь байрь суурийг өргөтгөхийг дэмжинэ. Солонгосын хойг, Сири улс, Афган зэрэг халуун сэдвүүдийн хувьд хэлэлцээр хийх замаар саналын зөрүүтэй байдлыг шийдвэрлэж, улс төрийн аливаа шийдвэрийн явцыг ахиулна. Сүүлийн жилүүдэд хоёр улс нь терроризмыг эсэргүүцэх, стратегийн бодлогыг тогтвортой байлгах, цахим сүлжээний аюулгүй байдал зэрэг уламжлалт бус аюулгүй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна. Хожим Хятадын тал дээр дурдсан хатмын ажиллагааны хүрээнд Оростой хамтран ажиллаж том гүрний үүрэг хариуцлагыг гүйцэд биелүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжил, хүн төрөлхтөний амар амгалан байдлыг хангахад хүчин зүтгэл үзүүлнэ.

      Хоёр. Энэ жилийн Орос-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг та хэрхэн үнэлж байгаа вэ ? Таны бодлоор хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны аль талыг сайжруулах шаардлагатай вэ, ямар бодитой арга хэмжээгээр шийдвэрлэх боломжтой вэ ?

      Хариулт: Энэ жилээс эхлэн Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь тогтвортой, зөв хөгжилтэй байгаа бөгөөд хамтын ажиллагааны цар хүрээ, чанарын хувьд ихээхэн дээшилсэн байна. Өнгөрсөн 3 улирлын байдлаар хоёр талын худалдааны нийт мөнгөн дүн 61.4 тэрбум ам.доллар хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 22.4% -иар нэмэгдсэн байна. Бүтэн жилийн байдлаар 80 тэрбум ам.доллараас давах боломжтой харагдаж байна. Хятад нь Оросын хамгийн том худалдаан түнш байсаар байх болно. Хоёр талын худалдааны бүтэцийг үргэлжлүүлэн сайжруулж, цахилгаан барааны худалдааг тогтвортой хөгжүүлж, хил дамнасан цахим худалдааг эрчимжүүлж байна. Хятадын аж ахуй нэгжээс Оросд хөрөнгө оруулах нь нэмэгдэж, хоёр тал 73 төрлийн голлох төсөлд хөрөнгө оруулах, хамтын ажиллагааны жагсаалтыг гаргасан. Эрчим хүч, нисэх онгоц, сансарын хөлөг, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд стратегийн шинжтэй томоохон төслүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Зүүн бүсийн байгалийн хий, Ямал шингэрүүлсэн байгалийн хий,  алсын зайны томоохон зорчигч тээврийн онгоц зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж байна. Тунжианы төмөр замын гүүр болон Хар мөрөний авто замын гүүрийн бүтээн байгуулалтийг түргэтгэж байна. Санхүүгийн хамтын ажиллагаа эерэг үр дүнд хүрсэн. Юанийн Орос дахь Клирингийн бизнес эхэлсэн. ОХУ-ын аж ахуй нэгжүүд Хятадад Панда бондыг амжилттай гаргав. Орон нутгийн хамтын ажиллагаа эрчимжиж байна. Хятад бол ОХУ-ын Алс Дорнодын хамгийн том импортлогч орон бөгөөд, экспортын хоёр дахь том зорилтот зах зээл ба гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр юм. Хятадын аж ахуй нэгжүүдээс Оросын Алс дорнодод 28 төсөлд хөрөнгө оруулаад байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 4 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. 11 сарын эхээр хоёр улсын ерөнхий сайд нарын уулзалтын үеэр миний бие болон Медведев ерөнхий сайд хамтдаа хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үр дүнд эерэг үнэлгээ өгсөн. Өнөө үед дэлхийн эдийн засаг аажмаар дулаарч, глобал худалдаа ба хөрөнгө оруулалт сэргэж, Хятадын эдийн засаг тогтвортой сайжирч, Оросын эдийн засаг сэргэж, Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжууд нээгдэж байна. Ялангуяа Хятад ба Евразийн Эдийн засгийн холбоо эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр хийгдсэн. Энэ нь Хятад тэрчлэн Оросыг багтаан Европд Азийн улс орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны суурийг тавьжээ. Би Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн ирээдүйд бүрэн итгэлтэй байна. Хятад болон Орос улсууд нь өндөр төвшний улс төрийн харилцааны давуу талыг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үр дүн болгож, хоёр улсын ард түмэнд тус болж чадсан. Нэгд: Худалдааны чөлөөт байдлыг нэмэгдүүлж, боомт, хяналт шалгалт, ачаа тээвэр зэрэг хамтын ажиллагааны тогтолцоог төгөлдөржүүлэн тарифын бус саад хоригыг багасгах, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэх, худалдааны цар хүрээг өргөтгөх. Хоёрт: Хөрөнгө оруулалтыг дэмжих, төслийг шалгаруулж, батлуулах журмыг хялбаршуулах, хөдөлмөрийн хязгаарлалтыг багасгах, давуу эрх олгох бодлогыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын тулд хоёр талын хөрєнгө оруулалт, хамтын ажиллагааны хууль эрх зүйн болон олон улсын бизнесийн орчныг бий болгох шаардлагатай. Гуравт: Бид эрчим хүчний, сансрын, дэд бүтэц, хиймэл дагуул, тоон эдийн засаг, Арктикийн хөгжил, Алс Дорнодын хөгжил зэрэг стратегийн томоохон төслүүдийг дэмжиж, тасралтгүй ахиц дэвшил гаргахын тулд хөгжлийн стратегийг зохицуулах, хөгжлийн стратегийн зохицуулалтыг бэхжүүлэх зэрэг нь хоёр орны хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдал юм. Дөрөвт: Санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дотоодын валютын төлбөр тооцоог өргөжүүлэх, хоёр талын худалдааны хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах ёстой. БНХАУ нь дотоодын арилжааны болон бодлогын санхүүгийн арга хэрэгслийг хоёр орны үйлдвэрлэлийн чадавхи болон хамтын төслүүдийн санхүүжилтийг янз бүрийн хэлбэрээр дэмжиж зорилгоор ашиглаж байна. Тавд: Хамтын ажиллагааны тавцанг өргөтгөж, Хятад-Оросын экспог хөгжүүлж, Дорно дахины форумыг хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ. БНХАУ ирэх оны 11-р сард анхдугаар удаагийн Хятадын Олон Улсын Импортын экспог Шанхай хотноо зохион байгуулах бөгөөд Оросын аж ахуйн нэгжүүд уг үзэсгэлэнд идэвхитэй оролцоно.

      Гурав. Зарим барууны хэвлэл мэдээллийнхэний мэдээлсэнээр Хятадын эдийн засагт зарим асуудал тулгарч байгаа бөгөөд, эдийн засгийн хөгжилд ашиггүй элементүүд байна. Тэр элементүүд нь Хятадын эдийн засгийн хөгжлийг удаашруулж байна гэв. Та энэ талаар юу гэж бодож байна ?

      Хариулт: Сүүлийн жилүүдэд Дэлхийн эдийн засгийн сэргэлт нь төвөгтэй байдалд байна. Дэлхийн худалдааны хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар байна. Олон санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь улс орнуудын хөгжилд хүнд сорилтууд учируулж байна. Хятадын урт хугацааны турш хуримтлагдсан зарим зөрчил нь тасралтгүй илэрч, эдийн засгийн хөгжилд зохих нөлөө дарамтыг авч ирсэн. Ийм нөхцлөөс олон улсад Хятадын эдийн засаг уналтанд орж хямрал үүсэх боломжтой хэмээн яригдаж байна. Иймэрхүү нөхцөл байдалд бид стратегийн бодлогоо сайтар баримталж, “Их усаар услах” хэлбэрийн болон үнэт цаасны үнийг бууруулах аргыг хэрэглэхгүй. Үүний оронд нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлтийг дэмжих, макро эдийн засгийн зохицуулалтыг байнга шинэчилж, боловсронгуй болгох, эдийн засгийн хөгжилд зориулсан шинэ эрч хүчийг хүчтэй хөгжүүлэх болно. Хичээн зүтгэснээр Хятадын эдийн засгийн оновчтой хөгжлийг хурдасгаж, тогтвортой хөгжлийн дунд шинэ хөгжлийн замыг олсон. Өнгөрсөн 4 жилд Хятадын эдийн засаг жил бүр дундажаар 7.2% нэмэгдэж тогтвортойгоор өссөн байна. Ажил олголт тогтвортой бөгөөд хөдөө тосгодод жил бүр шинээр ажилд орогсод 13 сая хүнийг давсан байна. Жил бүр 10 сая гаруй хүн ядуурлаас ангижирч байна. Эдийн засгийн бүтцийг түргэн зохицуулж, хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийн нэгдүгээр өдөөгч хүчин болж, үйлчилгээ нь эдийн засгийн өсөлтийн тал хувийг эзлэх болжээ. Шинэ, хуучин хөдөлгөх хүчнүүд түргэн солигдож, шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүд өсөн нэмэгдэж, уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн сайжруулж, бүх ардаараа шинэ шийдлийг хөгжүүлж, өнгөрсөн 3 жилд дунджаар өдөр бүр шинээр 140 мянган аж ахуй нэгж бий болсон байна. Энэ жилээс эхлээд Хятадын эдийн засаг тогтвортой, урьдчилсан байдал нь сайн, хурдтай бодитой хөгжиж байна. Эхний 3 улирал эдийн засгийн өсөлт 6.9% хүрч, 31 том хотын ажилгүйдэл олон жилийн турш дахь хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Экспорт, импорт 16.6%, санхүүгийн орлого 9.7%, үйлдвэр аж ахуй нэгжийн ашиг 22.8% тус тус өсчээ. Олон улсын санхүүгийн хямрал үүссэний дараа олонх улсын санхүүгийн хямралыг даах чадамж өссөн, Хятадынх ч мөн өссөн байна. Гэхдээ бусад улс оронтой адилгүй тал нь гэвэл Хятадын хямралыг даах чадамж нь бүтэцийн хувьд маш ил тод онцлогтой. Өнгөрсөн жилийн иргэдийн хямралыг даах чадамж 44.8%, засгийн газрын хямралыг даах чадамж 36.7%, үүний дунд төв засгийн газрын хямралыг даах чадамж 16% -ийг эзэлж байна. Санхүү эдийн засгийн бус аж ахуй нэгжийн санхүүгийн хямралыг даах чадамж нь илүү өндөр байна. Энэ нь Хятадын их хэмжээний хадгаламж, санхүүгийн шууд бус хөрөнгө оруулалттай холбоотой. Хятадын хадгаламжийн хэмжээ урт хугацааны турш 45% -иас дээш хэмжээтэй байна. Энэ нь иргэд голдуу банканд мөнгөө хадгалж, харин мөнгөн сан, валют зэрэгт хөрөнгө оруулах нь маш бага байдагтай холбоотой юм. Ингэснээр аж ахуй нэгжийн хямралыг даах чадамж дээшилсэн байна. Хятадын орон нутгийн засгийн газар болон аж ахуй нэгжийн өр нь голдуу үйлдвэрлэл бүтээн байгуулалтын шинжтэй, харин халамжийн буюу хэрэглэгчдэд чиглэсэн шинжтэй байдаггүй. Ихэнх хэсэг нь үр өгөөжтэй, бэлэн мөнгө болгон хувиргах боломжтой, биет хөрөнгө болгох боломжтой, тогтвортой өгөөж ба мөнгөн гүйлгээтэй, өр төлөх чадамж сайтай байдаг. Хятадын засгийн газар байж болох аливаа аюулаас хамгаалахыг ихэд чухалчилдаг. Аж ахуй нэгжийн хямралыг даах чадамж болон орон нутгийн засгийн газрын өрийг зохицуулах талд тодорхой төрийн бодлого гаргаж амжилттай хэрэгжүүлж байна. Одоогоор Хятадын зээлдүүлгийн зах зээл, хувьцааны зах зээл, орон сууцны зах зээл ерөнхийдөө тогтвортой байна. Аж ахуй нэгжийн хямралыг даах чадамж сайжирчээ. Мөнгө санхүүгийн систем тогтвортой урагшилж, юанийн ханш үндсэндээ тогтворжсон, гадаад гуйвуулгын хадгаламж өсөлттэй, зах зээлийн итгэлцэл тасралтгүй нэмэгджээ. Хятадын эдийн засгийн эрч хүчтэй байдал, хүчирхэгжилт, тэсвэр хатуужилтай шинж урт хугацаандаа өөрчлөгдөхгүй. Санхүүгийн хямралаас хамгаалах системтэй хэм хэмжээг баримтална. Бидэнд үүнийг сайтар гүйцэтгэх чадах итгэл үнэмшил, ур чадвар болон арга зам бий. Энэ жилээс эхлээд олон улсын томоохон агентлагууд Хятадын эдийн засгийн өсөлтөнд итгэл найдвартай хандлагаар хандаж байна.  Хятадын эв хамт намын 19-р удаагийн бүх улсын төлөөлөгчдийн хурлаар Хятадын ирээдүйн хөгжлийн төлөв болон бодит үйл ажиллагааны хөтөлбөрийг тогтжээ. Бид шинэ хөгжлийн ойлголтыг түгээмэлжүүлж, чанарыг чухалчлан, үр ашгийг тэргүүнд тавихыг баримталж, орчин үеийн эдийн засгийн системийг байгуулан, илүү чанартай, илүү үр бүтээмжтэй, илүү эрх тэгш, үргэлжлэхүйц хөгжлийг авч ирэхийг хичээх болно. Бид гадаадад нээлттэй байх үндсэн төрийн бодлогыг баримталж, өндөр төвшний худалдаа болон хөрөнгө оруулалтын чөлөөт төрийн бодлогыг хэрэгжүүлэн бүх талаар нээлттэй байх шинэ нөхцөл байдлыг буй болгоно. Илүү нээлттэй, илүү хүчирхэг Хятад улс нь дэлхийн улс орнуудад хөгжлийн ихээхэн боломжуудыг авч ирэх болно.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт