中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Москвагийн метро бугуйвч болон бөгж ашиглан төлбөр хийх боломжтой болжээ

Оросын тухай мэдээллийн булан

Москвагийн метро бугуйвч болон бөгж ашиглан төлбөр хийх боломжтой болжээ

来源:Орос хэлний Ruclub төвНийтэлсэн цаг:2018-02-12

      10 сарын 9-ний өдөр “Мэдээллийн сонин”–д нийтэлсэнээр: Москва хотод 10 сарын сүүлчээр метроны зогсоолуудад төлбөр хийж болдог бугуйвч болон бөгжийг худалдаалахаар болжээ. Үүнийг олон янзын зориулалтаар ашиглах боломжтой. 9 сард хуримаа хийж буй олон залуус төлбөр хийх чадвартай тус бөгжийг хуримынхаа бөгжөөр сонгосон байна. Москва өмнө нь төлбөр хийх чадамжтай зүүлт гаргаж байсан нь хотын иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болж байв. Москвад “Гурван багцат машин” картыг нэьтрүүлэн хэрэглэж байна. Тус картаар коффе шоп, цайны газруудад хэрэглэхэд хямдрал үзүүлдэг бөгөөд мөн машины зогсоолын төлбөрийг төлөх боломжтой.

      “Гурван багцат машин” картын оронд ашиглах боломжтой бөгж, бугуйвчийг 10 сарын сүүлчээр хэрэглээнд нэвтрүүлэх болно.

      “Интерфакс агентлаг”-аас Москва хотын дэд дарга, Нийслэлийн зам тээврийн газрын дарга Максим Ликсайнов мэдэгдэхдээ “Гурван багцат машин” картын оронд хэрэглэж болох резинен бугуйвч болон шаазан бөгж нь 10 сарын сүүлчээр хэрэглээнд орно гэжээ.

      Ликсайнов хэлэхдээ: Бугуйвч болон бөгжийг төлбөрийн карт болгон ашигласан явдал нь дэлхийд анхны тохиолдол болох юм. Москва хот энэхүү төлбөрийн аргыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа нь зорчигч үйлчлүүлэгчдийг хамгийн дэвшилтэт сонголтоор хангахын тулд юм.  Өмнө нь ашиглаж байсан зүүлт нь Москва хотын иргэдийн сэтгэлд нийцэж чадсан. Тус туршилтын хөтөлбөрийг үндэслэн Москвад 500 ширхэг бугуйвчийг худалдаалах бөгөөд худалдааны цэгүүдэд: “Пушкин” метроны зогсоолын түц, “Маяковский” болон “Трудно” метроны зогсоолуудын бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг багтана. 9 сарын 10-ны өдөр бол Москвагийн метроны төв зам баригдсан өдөр бөгөөд тэр өдөр хуримаа хийж буй залуус анхны төлбөр хийдэг бөгжний хэрэглэгч болсон. Үүний өмнөх мэдээнд Москва хотод “Гурван багцат машин” картыг Коффе шоп, цайны газруудад хэрэглэхэд хөнгөлөлт үзүүлэх ба машины зогсоолын төлбөр хийхэд ашиглаж болно хэмээн мэдээлсэн.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт