中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Путин төрийн бүх яамдуудыг цалингийн өрийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

Оросын тухай мэдээллийн булан

Путин төрийн бүх яамдуудыг цалингийн өрийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэжээ.

来源:Хятад-Оросын хууль эрх зүйн сайт, Хуо СяочианьНийтэлсэн цаг:2018-02-12

      ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Засгийн газрын хурал дээр салбар яамдуудыг цалингийн өрийг барагдуулах асуудлаа түргэн шийдэхийг шаарджээ. Прокурор болон Холбооны хянан шалгах хороо зэрэг байгуулгуудад ч ижил шаардлага тавив.

      Путин: Улсын нийт цалингийн өр 3 тэрбум рублийг давж 3.5 тэрбум рубльд хүрэх дөхөж байна. 60 мянган хүн цаг хугацаандаа цалингаа авч чадахгүй байгааг дурьджээ. Хөдөлмөрийн яамны сайд Максим Тублин хэлэхдээ одоогийн байдлаар улсын нийт цалингийн өр 3.4 тэрбум рубль болсон бөгөөд хамгийн ихдээ 3.8 тэрбумд хүрч байсан. 5 сараас эхлэн буурах хандлагатай байна.

      Тублин хэлэхдээ 2016 оны цалингийн өр нь энэ жилийнхээс 1 сая рублиэр илүү байсан. Сүүлийн жилүүдэд хамгийн бага өртэй жил нь 2013 он байсан бөгөөд 1.5 тэрбум рублийн өртэй байжээ. Энэ жилийн ерөнхий тоо буурах боломжтой юм гэв.

      Тублин Ерөнхийлөгчид хандан цалингийн өр нь голдуу Хабаровскийн хязгаар, Приморскийн хязгаар, Кемерово муж, Мурманск муж, Амур муж болон Комийн Бүгд Найрамдах Улс зэрэг бүс нутгуудад байгаа ба улсын нийт цалингийн өрийн 46%-тай тэнцүү байна. Мужийн дарга нарыг уг асуудлыг шийдэх арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн шаардана уу гэж ерөнхийлөгчөөс хүсчээ.

       Путин хэлэхдээ: “Энэхүү асуудалтай холбогдсон хуулийн заалтуудыг боловсронгуй болгох хэрэгтэй” гээд уг асуудлыг чухалчлан үзэж Прокурор болон Холбооны хянан шалгах хороонд адилхан шаардлага тавихаа илэрхийлжээ.  

      Цалингийн өрийн асуудал нь улмаар нийгмийн анхааралд хүрсэн хурцадмал асуудлуудын нэг болж байна. Энэ жилийн 8 сард Оросын Хөдөлмөрийн яамны дарга:  Яамдууд хамтран ажиллаж 9 тэрбум рублийн цалингийн өрийг барагдуулсан гэж хэлжээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт