中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэвлэл мэдээллийн “Гадаадын төлөөлөгч” –д холбогдох хуулийн заалтын нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурав.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин хэвлэл мэдээллийн “Гадаадын төлөөлөгч” –д холбогдох хуулийн заалтын нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурав.

来源:Харилцааны хэлтэс Лү Ү ХуаНийтэлсэн цаг:2018-02-12

      Синьхуа агентлагын Москва салбарын 11 сарын 25-ны өдрийн мэдээнээс ишлэсэн “Өвөр Монголын өдрийн сонин” –ий 2017 оны 11 сарын 27-ны өдрийн мэдээнд: ОХУ-ын хууль эрх зүйн сайтад 25-ны өдөр Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан хэвлэл мэдээллийн “Гадаадын төлөөлөгч”–д холбогдох хуулийн заалтын нэмэлт өөрчлөлтийг нийтлэв. Шинэ хууль нийтэлсэн өдрөөс эхлэн хүчин  төгөлдөр мөрдөх болно.

      ОХУ-ын Төрийн Дум болон Холбооны комисс тус сарын 15 болон 22–ны өдөр хэвлэл мэдээллийн “Гадаадын төлөөлөгч”–д холбогдох хуулийн заалтын нэмэлт өөрчлөлтийг батлав. Нэмэлт өөрчлөлтөөр Гадаадын төрийн байгууллага, Олон улс болон гадаадын төрийн бус байгууллага, хувь хүний хөрөнгөөр босгосон гадаадын хэвлэл мэдээллийн Орос улсад баырлах байгууллага дунд “Гадаадын төлөөлөгч”–ийн байр суурь бүхий хэвлэл мэдээллийн алба байх боломжтой юм. Гадаадын хэвлэл мэдэллийн байгууллагуудын Орос улсад байгаа байгууламжуудын аль нь гадаадын жинхэнэ төлөөний этгээд болохыг Оросын хууль хэрэгжүүлэх яамнаас тогтооно. “Гадаадын төлөөлөгч”–өөр тогтоогдсон хэвлэл мэдээллийн байгууллага нь Оросын ард түмэнд аливаа мэдээллийг хүргэх үедээ “Гадаадын төлөөлөгч”–ийн байр сууриа тодруулах шаардлагатай. Мөн тогтсон хугацаанд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, зардлын мэдээлэл, зорилго болон хариуцагч хүмүүсийн мэдээлэл зэргийг мэдүүлэх шаардлагатай.

     Саяхан Оросын Хууль зүйн яамнаас Америкийн дуу хоолой зэрэг гадаадын 9 хэвлэл мэдээллийн байгууллагад цахим шуудан илгээж тэдгээрийг “Гадаадын төлөөлөгч”–өөр тооцоно гэдгээ илэрхийлжээ. Оросын Төрийн Думын мэдээллийн бодлого, мэдээллийн технологи болон мэдээлэл харилцааны холбооны тэргүүлэгч Леонид Левин хэлэхдээ Путины энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөнд гарын үсэг зурсан явдал нь Америкийн тал Оросын хэвлэл мэдээллийнхэнд дарамт үзүүлсэний хариу үйлдэл бөгөөд Америкын явуулж буй үйл ажиллагаанд хориг тавихын тулд юм гэжээ.

      Эрүүгийн хэргийн хариуцлага хүлээхээс зайлсхийхийн тулд “Өнөөдрийн Орос орон” телевизийн Америкийн суваг нь тус сарын 13–ны өдөр Америкийн Хууль зүйн яаманд “Гадаадын төлөөлөгч” хэмээн бүртгүүлсэн байна. Оросын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ явдал нь тус телевизийн сувгийн Америк дахь хэвлэл мэдээллийн найдвэртай байдлыг хангах  болно.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт