中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан Татвараас чөлөөлөх тухай хууль ирэх жилийн 1 сарын 1–ээс хэрэгжиж эхэлнэ.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины гарын үсэг зурсан Татвараас чөлөөлөх тухай хууль ирэх жилийн 1 сарын 1–ээс хэрэгжиж эхэлнэ.

来源:Харилцааны хэлтэс Лү Ү ХуаНийтэлсэн цаг:2018-02-12

      Оросын мэдээллийн албаны мэдээнд 11 сарын 28–ны өдөр Ерөнхийлөгч Путин “Татвараас чөлөөлөх тухай” хуулинд гарын үсэг зурав. Энэ хуулиар Африк, Европ, Азийн эдийн засгийн холбооны улсуудын иргэд Орос улсаас бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх үед НӨАТ буцаан олгогдох юм. Оросын албан ёсны хууль эрх зүйн мэдээллийн сайтанд нийтэлсэнээр Африк, Европ, Азийн эдийн засгийн холбооны улсын иргэд гэж аль улсуудыг хамаарах вэ? Үүнд: Орос, Беларусь, Казахстан, Киркизстан, Армен зэрэг улсууд багтаж байна. Нэмж өгүүлэхэд дээр дурьдсан улсаас бусад улсын иргэд ч мөн татвараас чөлөөлөх төрийн бодлогыг хүртэх боломжтой ажээ. Та хэрхэн НӨАТ –ын буцаан олголтыг хүлээн авах вэ? Гадаад иргэд хоногт хамгийн багадаа 10000 рублийн худалдан авалт хийсэн байх шаардлагатай (1130 юань). Худалдан авсан бараа нь татвартай байх бөгөөд баримт гаргуулсан байх ёстой. Худалдан авснаас хойш нэг жилийн дотор буцаан олголтын хүсэлтийг гаргаж болно. Хэрвээ бүтээгдэхүүнээ авч хил гарах болвол 3 сарын дотор татварын мөнгийг буцаан олгох болно.

     Тус хууль нь 2018 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Гадаадын иргэдийн Оросоос худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 18%-ийг чөлөөлөх болно. Москва, Санкт-Петербург болон Сочи хотууд татвараас чөлөөлөх хуулийг хэрэгжүүлсэн анхны хотууд болох юм. Үүнээс гадна Оросын Засгийн газрын тогтоосон татвар төлөх ёстой бараа болон онцгой бараанд тус хууль үйлчлэхгүй. Оросын судлаач: Татвараас чөлөөлөх бодлого нь Хятадын жуулчдын тоо нэмэгдэхэд эергээр нөлөөлнө. Энэ ньь Оросыг амралт, аялал жуулчлалын орон болгох нөхцлийг бүрдүүлж байна. “Дэлхийд улсын хязгаар үгүй” аялал жуулчлалын холбооны ТУЗ-ын гишүүн Светлана Петра Харткагийн үзэж байгаагаар уг хуулийг хэрэгжүүлсэнээр Хятадын жуулчдийн худалдан авалтын хэмжээ ихээхэн нэмэгдэх болно. Одоогийн байдлаар Оросод аялж буй Хятадын жуулчдын худалдан авалт өдөрт 530 ам.долларт хүрч байна. Энэ тооцоонд замын зардал болон буудлын зардлыг багтаана.

      Үүнээс өмнө Оросын хэвлэл мэдээлэлд нийтэлсэнээр Хятадын жуулчид Оросын хувцас, гутал болон тансаг хэрэглээний зах зээлийн гол хөдөлгөгч хүчин болсон. 2016 онд Москвагийн төв барааны зах нь Хятадын худалдан авагчдын нөлөөгөөр худалдааны цэвэр ашиг нь 3%-иас 9% болж нэмэгджээ. Санкт-Петербургийн Ленинград худалдааны төвийн ашиг 7% -иас 22% болж өссөн байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт