中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын хүн амын хагас хувь нь БНХАУ-ыг ОХУ-ын эдийн засгийн сайн түнш хэмээн үзэж байна.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын хүн амын хагас хувь нь БНХАУ-ыг ОХУ-ын эдийн засгийн сайн түнш хэмээн үзэж байна.

来源:Орос хэлний Бай ДүНийтэлсэн цаг:2018-02-12

      Оросын нийгэм, мэдээллийн судалгааны төвийн судалгааны хэлтсийн дарга Степан Лювовын нийтлэлээс Оросууд Хятадыг дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч хэмээн үзэж байгаа бөгөөд Хятадтай харилцан ашигтай, хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн байна гэж Синьхуа агентлаг мэдээлэв.

      Оросын хүн амын хагас хувь нь Хятад бол Оросын эдийн засгийн түнш  гэж үзэж байна.

      Степан Лювов хэлэхдээ: “Оросууд Хятадын эдийн засгийн хөгжлийг гайхан шагшиж байгаа бөгөөд энэхүү эдийн засгийн хүчирхэгжил нь тэдэнд аюулгүй хэмээн үзэж байна. Судалгаагаар 2005–2014 оны хооронд Оросын ард түмний Хятадын талаарх эерэг сэтгэгдэл нь өссөн. 2017 оноос өмнө энэ өсөлт нь удааширч бага зэрэг буурах хандлага үүссэн хэдий ч эерэг үнэлгээ давуу байрыг эзэлж байна” гэжээ.

      Оросын нийгэм, мэдээллийн судалгааны төвийн тоо баримтыг үндэслэвэл 10 жилийн өмнө Хятадыг аюултай хөрш буюу өрсөлдөгч хэмээн үздэг байв.

Тус төвийн судалгааны хэлтсийн дарга нэмж хэлэхдээ: “Оросууд урьд өмнө Хятад олон сая хүнээ Оросын хилд цагаачаар оруулж, Алс дорнодын бүс нутгийг эзлэх аюултай хэмээн боддог байв” гэжээ.

      21 дүгээр зууны эхэн үед Хятад улсыг хямд үнэ бүхий өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортын орон хэмээн төсөөлдөг байсан. Харин өнөөдрийн хувьд Оросууд Хятадыг бүх салбаруудад нөлөөлж чадах нэгдсэн бодлоготой хүчирхэг улс хэмээн үзэх болжээ. Түүгээр барахгүй Оросын хотуудад Хятад жуулчид тааралдах нь улам ихсэж, Хятад-Оросын хамтарсан телевиз байгуулагдаж, кино урлагийн салбарт хамтарч ажиллаж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт