中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Өмнө гурван улирлын байдлаар ОХУ-д үйлдвэрлэсэн гурил Манжуурын авто замын боомтоор импортлосон хэмжээ 50%-аар нэмэгджээ

Оросын тухай мэдээллийн булан

Өмнө гурван улирлын байдлаар ОХУ-д үйлдвэрлэсэн гурил Манжуурын авто замын боомтоор импортлосон хэмжээ 50%-аар нэмэгджээ

来源:Харилцааны хэлтэс Лү Ү ХуаНийтэлсэн цаг:2018-02-12

      Манжуур боомтын гаалийн тоо бүртгэлд, өмнөх гурван улирлын байдлаар,Манжуурын авто замын боомтоор дамжин орж ирсэн Оросын буудайн гурил 192.16 тонн хүрч, 432700 юань болсон бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй тус тус харьцуулахад 46.5% болон 17.8% нэмэгджээ.

      Манжуур боомтын Шибали албан газар сууж байгаа хяналт, шалгалт хариуцсан ажилтаны танилцуулсанаар: Одоогийн байдлаар Манжуур боомтоор оруулж байгаа буудайн гурилын 80% нь Оросын Алтай хязгаараас ирж байна. Тус бүс нь газрын түвшин харьцангуй өндөр, буудайн боловсрох хугацаа хангалттай, шим тэжээлийн чанар өндөр, Оросын шилдэг буудай боловсруулах бүс нутаг бөгөөд буудайг тариалах явцад эм тариа, бордоо, шавьж усгагч зэрэг химийн бодис хэрэглэдэггүй, боловсруулах явцад ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн, үл илжрүүлэгч бодис хийдэггүй учир цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Хятадын зах зээлд нийлүүлж байгаа Оросын гурил нь Беляевская, Алейка, Алтай, Царь зэрэг 15 төлрийн брэнд байна. Оросын буудай байгалийн гаралтай, цэвэр органик байдалдаа тулгуурлан Манжуур хот, эргэн тойрны хотуудын ард иргэдийн байнгийн хэрэглээ болсон төдийгүй Бээжин, Шанхай, Шандуньд борлуулж, цаашид улсын дотоодын хэрэглэгчдэд танигдсаар байна. Оросд үйдвэрлэсэн буудайн гурил нь үнийн хувьд улсын гурлын үнээс илүү давуу боломжтой бөгөөд аль хэдийнэ Манжуур хотын ард иргэдийн хоолны ширээний дээрх байнгийн хэрэглээ болсон байна.

      2014 оны 11 сарын эхээр Манжуур боомт нь буудайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр тогтсон боомтын нэг (тус удаад нийт 58 боомтыг буудайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боомтоор тогтоожээ) болсон юм. Буудайгаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх боомт болсны дараа буудайн  бүтээгдэхүүний импорт нь Манжуур боомтоор хил нэвтрэхээс гадна Манжуур хотод дахин боловсруулагдаж, Манжуур боомтоор импортлох бараа бүтээгдэхүүний бүтэцийг сайжруулахын  хамт, буудайн бүтээгдэхүүний агуулах, дахин боловсруулалт хийх, гүн боловсруулалт хийх зэрэг холбогдох аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт