中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Хуульчдийн нийгэмлэг хуульчид арга хэмжээ авах талаар тайлбар хийв.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Хуульчдийн нийгэмлэг хуульчид арга хэмжээ авах талаар тайлбар хийв.

来源:Хятад-Оросын хууль эрх зүйн сайтНийтэлсэн цаг:2018-02-12

      ОХУ-ын Хуульчдийн нийгэмлэгийн дарга Юрий Áèëèáèíêî Ёс зүйн хорооноос хуульчид  арга хэмжээ авах талаар нарийн тайлбар гаргахыг  шаарджээ.

      “Хуульчийн ажил мэргэжлийн ёс суртахууны хуульд” тогтоохдоо зөвхөн тус хуульийн тогтоосон сахилгыг зөрчсөн хянан байцаах, шийтгэх явцыг дамжсан тохиолдолд хуульчид сахилга зөрчсөн гэж үзэн хянан байцаалт, шийтгэх арга хэмжээг авч болно. Хуульчийн үнэмлэхийг хураан авч хүчингүй болгох сахилга зөрчиж хянан байцаалтын арга хэмжээг тогтоох нь хуульчийн нийгэмлэгийн гүйцэтгэх комиссын эрх мэдлийн хүрээнд хамаарна. Сахилга зөрчсөн хянан байцаалтыг хэрэгжүүлэхдээ, сахилга  зөрчсөн байдлын хүнд ноцтой чанар, үр дагавар, холбогдох зүйл анги, жич гүйцэтгэх коммисын шийдвэр гаргахад нөлөөлөх бусад хүчин зүйлүүдийг давхар авч үзэх нь  чухал юм.

      Тус тайлбарыг нарийвчлан нийтлэх гол учир нь, ОХУ-ын Холбооны хуульчдийн нийгэмлэг нь жил ирэх тусам холбооны хуульчтай холбоотой сахилгын зөрчил, хянан байцаах ажиллагааны дугадалтай талын талаар гомдол хүлээн авах болжээ. Үүнд: сахилга зөрчсөн, хянан байцаалтын тохиромжтой хэрэглэх явц, байцаалтын хүнд, хөнгөнийг тохируулах зэрэг багтжээ.

      ОХУ-ын Холбооны хуульчдийн нийгэмлэгийн дарга Юрий Билибинко: “Хуульчийн ажил мэргэжилийн ёс суртахууны  хууль” бол олон жилийн туршлагад тулгуурласан хуульчийн баримтлах үндсэн хуулийн дүрэм юм. Энэ ёс дүрмийг баримтлахыг шаардаж байгаа ба бид зайлашгүй хариуцлага хүлээх үүрэгтэй. Ойрын үед Холбооны хуульчдийн нийгэмлэг иймэрхүү гомдол мэдүүлгийг ихээр хүлээн авсан. Би Холбооны хуульчдийн нийгэмлэгийн дарга болсоны хувд, заавал зөрчил гаргасан хуульчийг шийтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай нарийн тайлбар нийтлэхийг шаардна.

      Урьд өмнө Молдавын бүгд найрамдах улсад байгуулагдсан хуульчийн нийгэмлэгийн Наумовын хэрэг нэгэн томоохон жишээ юм. Наумов эрүүгийн хэргийн шүүх хуралд орохдоо өмсгөлийг дэндүү чөлөөтэй болгосон тул хуульчийн үнэмлэхийг нь хураан авч хүчингүй болгожээ. Дараа нь Наумов шүүх хороонд зарга хийсэн бөгөөд ялалт байгуулан амжилттайгаар өөрийн хуульчийн үнэмлэхээ буцааж авчээ. Тухайн үед Наумовын заргыг төлөөлж байсан хүн: “Хуульчийн ажил мэргэжлийн ёс суртахууны хууль”-ийн хэрэгжүүлэх баримжаа байхгүй, хэрэгжүүлэх дүрэм харилцан адилгүй байгаа нь бидний хамт ажиллагсдыг гацаанд оруулж байгаа явдал болно. Энэ удаагийн хэрэг явдлаар дамжин Холбооны хуульчдийн нийгэмлэгийн үйл ажиллагааг явуулахыг арга барилыг сайжруулж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт