中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх : “Бүс ба зам” нь Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх : “Бүс ба зам” нь Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь Хятад-Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна.

来源: Синьхуа сайтНийтэлсэн цаг:2018-02-12

     Синьхуа агентлаг Бээжин 11 сар 21-ний өдрийн мэдээ: (сэтгүүлч Qiu Fu,Шү Супэй ) ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Сергей Гразиев 21-ний өдөр Синьхуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Бүс ба зам” нь Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь хоёр орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүрэхэд түлхэц үзүүлнэ гэв.

      Бээжин хотод зохион байгуулагдсан 2017 оны Олон улсын хамтын ажиллагааны форум, Ес дэхь удаагийн БНХАУ-ын Гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохдоо Сергей Гразиев: БНХАУ, ОХУ-ын эдийн засаг, худалдааны харилцаа нь харилцан ашигтай, харилцан нөхсөн үндсэнд суурилсан нь ОХУ-ын бизнесийн хүрээнийхэн “Бүс ба зам” болон Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах хамгийн гол шалтгаан гэв.

      Сүүлийн жилүүдэд Хятад-Оросын эдийн засаг, худалдааны харилцаа үргэлжлэн хөгжиж сайжирч байна. Хятад улс ОХУ-г томоохон худалдааны түншээ гэж олон жил үзсээр ирсэн. Статистик үзүүлэлтээр энэ жилийн 1 сараас 9 сар хүртэл Хятад-Орос хоёр талын худалдааны хэмжээ 61380 сая долларт хүрч, 22.4%- иар өссөн байна.

      Түүний зэрэгцээ хоёр талын худалдааны бүтэц тасралтгүй сайжирч, хил дамнасан цахим худалдаа зэрэг шинэ төрлийн худалдааны хэлбэр хурдтай хөгжиж байна. Сергей Гразиев хэлэхдээ: Хил дамнасан цахим худалдаа нь хоёр талын худалдаа, хамтын ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ. Хятад-Оросын хил дамнасан цахим худалдааны хамтын ажиллагааны өргөн хөгжил нь зайлшгүй хуулийн арга хэмжээгээр дамжих ёстой бөгөөд гаалийн татварын бодлогын хэрэгжилтийг баталгаажуулахын зэрэгцээ хил дамнасан цахим худалдаанд аюулгүй зам нээж өгнө гэв.

      Мөн тэрээр хэлэхдээ“Бүс ба зам” Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бид бүхэн томоохон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, шинэ бүс нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн хамтарсан байгууллагыг байгуулж хамтын хөрөнгө оруулалтандаа илүү сайн анхаарч хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэхэд түлхэц үзүүлэх болно гэв.

      Тэрээр “ОХУ-ын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын хэмжээ маш их, гэвч одоогийн байдлаар “Бүс ба зам” Евроазийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах төсөл дахь хөрөнгө оруулалтын эзлэх хувь харьцангуй бага байна. Хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь асар их нөөц бололцоотой” гэв. Мөн тэрээр “Хятад-Орос хоёр орон үүний тулд хоёр тал төлбөр тооцоог дотоодын мөнгөн тэмдэгтээр хийх явдалд түлхэц үзүүлж банк хоорондын хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатай” гэж үзжээ.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт