中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлаг Алс Дорнодын хөгжлийн сайд Галушкатай хийсэн ярилцлага

Оросын тухай мэдээллийн булан

Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлаг Алс Дорнодын хөгжлийн сайд Галушкатай хийсэн ярилцлага

来源:Хятад-Оросын хуулийн сайтНийтэлсэн цаг:2018-02-12

ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлагтай тусгай ярилцлага хийж Хятад улсын Алс Дорнодыг хөгжүүлэх төсөлд Орос-Хятадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны  ойрын ирээдүйн талаарх төлөвлөгөөг танилцуулав.

Сэтгүүлч: Хятадын хэвлэлд мэдээлсэнээр 11 сарын эхээр Тунжиан-Ленин Скай хүрэх гүүрний төв хэсгийн дэд бүтцийн ажил дуусна. Оросын талын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явагдаж байна ?

Сайд: Оросын талын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Тус төсөл нь “Хятадын хэсэг” ба “Оросын хэсэг” гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Оросын хэсгийн бүтээн байгуулалтанд Хятад улс мөн хөрөнгө оруулсан. Одоогоор Хятадын талын санхүүжилт хэд хэдэн шалтгааны улмаас түр хойшлогдоод байгаа бөгөөд Хятадын санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалтаа түр зогсоосон.

Бид эдгээр асуудлуудыг аль хэдийн шийдсэн бөгөөд энэхүү асуудлаар Засгийн газрын хурлаар хэлэлцсэн ба Хармөрөн мужийн захирагчид ч гэсэн санал хүргэсэн байгаа. Барилгын ажил хуваарын дагуу эхэлсэн бөгөөд Тунжиан-Ленин Скай хүрэх гүүрийг 2018 оны эхний хагас жилд ашиглалтанд оруулж ачааны галт тэрэг нэвтрэх боломжтой болгоно.

Мөн авто тээврийн хэрэгсэлд зориулсан Благовещенск – Хар мөрөн чиглэлийн гүүрийн барилгын ажил юм. Тус гүүрний Оросын хэсгийн ажил Хятадын хэсгийнхээс түргэн явагдаж байгаа. 2019 онд ашиглалтанд оруулна.  Гүүрний Оросын талын бүтээн байгуулалтанд Хятад улс ч мөн оролцож байгаа гэдгийг дурьдахыг хүсэж байна. Энэ нь хамтарсан бүтээн байгуулалтын төсөл болох бөгөөд хувааж гүйцэтгэж байгаа нь бэлгэдлийн шинжтэй юм.

Сэтгүүлч: Хятадын талын бүтээн байгуулалтаас гадна Оросын талын зарим бүтээн байгуулалтанд Хятад улсаас хөрөнгө оруулсан гэж ойлгож болох уу?

Сайд: Өөрөөр хэлбэл энэхүү төсөлд Засгийн газраас бус хувь хүнээс хөрөнгө оруулалт хийгдсэн. Суурь бүтээн байгуулалтын мөнгө хүрэлцэхгүй байсан нь үнэн. Бидний Алс Дорнодод хэрэгжүүлж байгаа төслүүд нь зөвхөн хувь хүний хөрөнгө оруулалтаар голлож байгаа юм. Улсын мөнгө нь зөвхөн түргэтгэх үүрэг гүйцэтгэж хувийн хөрөнгө оруулагчдад зам нээж өгөх ач холбогдолтой.

Бид өчигдөр Хятадын талтай Хар мөрөн –Благовещенскийн төслийн талаар ярилцлаа. Бидний хувьд Хятадын талын баталгааг хангаж байгаа буюу Хятадын хөрөнгө оруулагчид тус төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь маш чухал юм. Бид гүүр болон нүхэн замыг нэгтгэн нэг төслөөр тооцохоор тохиролцсон. Мөн Оросын Алс Дорнодыг хөгжүүлэх төсөлд оруулахаар болсон. Үргэлжлүүлээд бид Оросын засгийн газрын дэмжлэгийг хөөцөлдөж байна. Энэ жилийн эцэс, дараа жилийн эхээр хэрэгжих боломжтой болно.

Тус төслийг ОХУ-ын улсын төсөлд багтаасан нь Хятадын хувьд маш сайн мэдээ болох юм. Үүнд холбогдох харилцаа бий болж байгаа бөгөөд бусад хөрөнгө оруулагчдыг татах ихээхэн боломж ч бий болж байгаа юм.

Сэтгүүлч: Том Уссурский арлын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлэх талаар нэгэн компани сонирхож байна гэж сонслоо, Тэр ямар компани вэ ?

Сайд: Бид нэлээд олон компанитай хэлэлцээр явуулж байна. Том Уссурский арал бол Хятад-Оросын хамтын ажиллагааны чухал хэсэг болох бөгөөд Оросын Алс Дорнод болон Хятадын Зүүн хойд бүс нутгийн засгийн газрын комиссын чухал асуудлуудын нэг юм.

Энэхүү арлыг нээн ашиглахад эргийн хамгаалалтын бүтээн байгуулалт нь хамгийн үндсэн асуудал болох юм. 2013 онд тус арал нь үерийн усанд живж байсан удаатай. Тиймээс тус арлыг нээн ашиглахад энэхүү асуудлыг заавал шийдэх ёстой.

Үүнээс гадна төслийг хэрэгжүүлэх хөрөнгөгүй тохиолдолд хувийн хөрөнгө оруулалтыг төслийг гүйцэтгэх эдийн засгийн суурь арга гэж үзэж байна. Эргийг хамгаалах бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулагч нь том Уссурский арлын газрыг ашиглах боломжтой. Энэ тухайд одоохондоо ярилцаж байгаа бөгөөд Оросын талаас хамгийн тохиромжтой гэж үзсэн хөрөнгө оруулагчийг сонгох болно. Үүнийг тогтсоны дараа та бүхэн мэдэх боломжтой болно.

Сэтгүүлч: Та Хятадын бизнес эрхлэгчдийг Алс Дорнодод татан авч ирэх боломжтой гэж ярьсан...

Сайд: Өмнө нь бид Хятадын Хөгжил шинэтгэлийн хороотой 12 байршилд барилга байгууламж барих хөрөнгө оруулалтын талаар ярилцсан. Олонх асуудлуудын хувьд бидний үзэл бодол нэгдэж байна. Бид таатай нөхцлийг бүрдүүлж өгснөөр Хятад улс гадаадад хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ.

Бид энэ чиглэлд хамтран ажиллаж хамтарсан ашигтай төслүүдийг хэрэгжүүлэх болно. Онцлон хэлэхэд маш олон улс эдгээр хөрөнгө оруулалтанд сонирхолтой байгаа бөгөөд мөн оролцохын тулд хичээж байна. Үүнд Казахстан, Европ болон Америк зэрэг улсууд багтаж байна. Оросын энэхүү төслийг сонирхогчид зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хөрөнгө оруулагчдад нээлттэй хандаж тэднийг Оросын Алс Дорнодыг сонгож оролцохыг хүсэж байна.

Алс Дорнодод чанартай, хөрөнгө оруулалтыг татан авч ирэх ба хийх шаардлагатай маш  олон ажил байна. Хөрөнгө оруулагчид өөрсдөө хүрээд ирэхгүй. Хятадын хамтран ажиллагчид Алс Дорнодод сохороор хөрөнгө оруулаагүй. Хөрөнгө оруулагчид дугаарлаад хүлээж байна ч гэж байхгүй. Дэлхийн аль ч улс оронд хөрөнгө оруулагчид дугаарлан хүлээх явдал байхгүй. Уурхай нээн ашиглах төсөл нь онцгой жишээ болно. Гэвч бүхий л уурхайн төсөл нь хөрөнгө оруулагчийг маш сайн татна гэсэн үг бас биш. Хятадад яг одоо явагдаж буй хэлэлцээр маш үр дүнтэй байгаа. Бид Алс Дорнодын төслийн талаар маш сайн бодитой ярилцсан. Одоо зөвхөн ярьсан зүйлсээ бодит ажил болгох үлдлээ. Энэ бол бидний өдөр тутмын ажлын нэг хэсэг юм. Гэхдээ эдгээр ажил нь эдийн засгийн хөгжлийг ахиулж, олон хүмүүсийг ажлын байраар хангах болно.

Сэтгүүлч: Алс Дорнодын нэн тэргүүнд хөгжүүлэх төслүүд юу вэ ?

Сайд: Зам харилцааны дэд бүтэц, хил дамнасан дэд бүтэц, олон улсын ачаа тээврийн коридор зэрэг болно. Эдгээр нь Алс Дорнодод хөрөнгө оруулах Хятадын худалдаачдад маш өндөр нэмүү өртгийг авч ирэх боломжтой бөгөөд бид нэгэнт Хятадын зах зээлийн элементүүдийг тооцоолсон байгаа. Хятадын хөрөнгө оруулагчид шилдэг үйлдвэрлэлийг энд авч ирж дараа нь бэлэн бүтээгдэхүүнээ Хятад руу эргүүлэн авч явах боломжтой. Энэ нь маш сайн хамтран ажиллах хэлбэр болох юм. Иймэрхүү төсөл улам илүү хөгжих боломж байна.

Сэтгүүлч: Далайн эрэг дагуу орны үзвэр үйлчилгээ, амралтын газар нь амжилттай төслийн нэг хэлбэр мөн үү?

Сайд: Энэхүү төслийн эхний хэсэг хэрэгжиж дууссан. Одоо хоёрдугаар хэсгийг эхлэхээр бэлтгэж байна. Бид Трутневийн хамт Макаод очиж төслийг урагшлуулахын тулд боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийсэн. Хятад болон Япон улсын иргэд Элчин сайдын яам болон Консулын газар уруу явах хэрэггүй, зөвхөн гадаад харилцааны яамны сайт дээр маягт бөглөн Владивосток хотод 8 өдөр ажиллах боломжтой. Гадаадын жуулчдад далайн аялал, зугаа цэнгэлийн бүсэд тоглох зэрэг сонирхолтой татсан хөтөлбөр байна. Тоглохоор ирж байгаа зочдын 60% нь Азиас ирдэг ба өдөрт дунджаар 800–1000 хүн үйлчлүүлдэг байна.

Сэтгүүлч: Цахимаар виз авсан аялагчид олон байна уу, худалдаачид олон байна уу ?

Сайд: Аялагчид, худалдаачид бүгд бий. Гэхдээ ийм их зорчигчдын тооноос харахад аялагчид мэдээж олон байна. Хятад хүн хамгийн олон, дараа нь Япончууд орж байна.

Сэтгүүлч: Ази Номхон Далайн бүс нутаг болон бусад улсуудтай иймэрхүү механизмыг нэвтрүүлэх талаар бодолцож үзсэн үү?

Сайд: Тиймээ, бид аль хэдийн 18 улстай энэ асуудлын талаар ярилцсан. Цахим виз олголт нь яваандаа улам өргөн хүрээг хамрах болно.

Сэтгүүлч: Оросууд мөн цахим виз авах боломжтой юу ?

Сайд: Бид энэ асуудлыг дурьдсан. Бид аль хэдийн Хятадын талд энэ асуудлыг дэвшүүлээд байгаа. Гэвч энэ асуудалд хамгийн их сонирхож байгаа нь Оросын тал юм. Бээжин болон Японоос энэ хүртэл нисэхэд ердөө хоёр цаг зарцуулна. Алс Дорнодын аялал жуулчлалын хэтийн төлөв маш тодорхой байна. Судалгаануудаас харахад визны бодлогыг зөөллөх бүрт жуулчдын тоо нэмэгддэг бөгөөд эдийн засаг ч мөн үүнийг дагалдан илэрхий сайжирдаг.

Сэтгүүлч: Онгоцны буудал үндсэндээ дүүрэн байдаг бөгөөд тэр дундаа Хятадаас ирэх ачаа тээврийн урсгал улам бүр нэмэгдэж байна. Хятадаас ОХУ руу ачааны тоо хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөө бий юу?

Сайд: Ийм асуудал байгаа нь мэдээжийн хэрэг бөгөөд ирээдүйд лавтай шийдэгдэх болно. Дэлхийн хамгийн шилдэг нисэх онгоцны буудлын операторуудын нэг болох Сингапурын Жан И компани Владивостокын нисэх онгоцны буудлын хувьцаа эзэмшигч болсон. Бид хөрөнгө оруулагчидтай энэ нисэх онгоцны буудлын төслийг хөгжүүлэх асуудлын талаар нарийн ярилцсан. Жан И компани нь 3 – 5 жилийн хугацаанд зорчигчдийн тоог нэг дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Барааны хэмжээг ч мөн нэмэгдүүлэх болно. Бид үүнийг дэмжиж байгаа бөгөөд харилцан туслалцаж, боломжийн хүрээнд энэхүү нисэх буудлыг хөгжүүлэхийг хичээх болно. Хабаровск нисэх онгоцны буудлыг засан сайжруулах ажил аль хэдийнэ эхэлсэн. Бас Петропавловск-Камчатский нисэх онгоцны буудлыг шинэчлэн засаж барьж эхэлсэн.

Сэтгүүлч: Хуурамч бараа бүтээгдэхүүнтэй хэрхэн тэмцэх вэ ?

Сайд: Урдынх шиг тийм элбэг байхаа больсон. Би хуурамч муу бараа болгоныг Хятадынх гэж хэлэхгүй. Бид бүхий л хуурамч муу бараанд хүчтэй цохилт өгөх ёстой. Оросод бизнес эрхлэх өртөг Хятадаас хямдхан болсоноос хойш энэ асуудал төдий л хурц асуудал биш болсон.

Сэтгүүлч: Алс Дорнодод Хятадын хөрөнгө оруулалтыг дэмжих төв байгуулагджээ. Тэр нь хэрхэн ажилладаг вэ ? Ямар амжилтанд хүрсэн бэ ?

Сайд: Уг төвийн ажил маш сайн байгаа. Түүнийг Хятадын аж үйлдвэрийг  хилийн чанадад хөгжүүлэх хороотой хамтран байгуулсан юм. Бүхий л төслүүд нь онлайнаар Хятадын хөрөнгө оруулагчдаас тусламж хүсэх боломжтой юм. Энэ төвийн ажлын талаар асуудал үүсээгүй бөгөөд санал, гомдол ирээгүй байна. Энэ оны эцсээр Харбин болон Шанхайд байгуулахаар төлөвлөж байна.

Сэтгүүлч: Ямар компани тус төвийн ажлыг дэмжиж байгаа вэ ?

Сайд: Маш олон. Бидний уулзалт бүрийг тус төвөөс зохион байгуулдаг. Бид Хятадын хөрөнгө оруулагчдын өдөрлөгийг зохион байгуулах арвин туршлагатай. Одоогоор бид хөрөнгө оруулагчдын өдөрлөгийг 2 удаа амжилттай зохион байгуулсан. Дахин гурав дахь удаагаа зохион байгуулахаар бэлтгэж байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт