中文|Монгол|русский|English

Оросын тухай мэдээллийн булан

Илүү дэлгэрэнгүй

Танай зочилж буй хуудас:Нүүр хуудас > Оросын тухай мэдээллийн булан > Агуулга > ОХУ-ын Яндекс маркет онлайн худалдааны тавцан Хятадын нийлүүлэгчдэд зориулан худалдааны тусгай булан нээн өгчээ.

Оросын тухай мэдээллийн булан

ОХУ-ын Яндекс маркет онлайн худалдааны тавцан Хятадын нийлүүлэгчдэд зориулан худалдааны тусгай булан нээн өгчээ.

Нийтэлсэн цаг:2018-02-12

     ОХУ-ын хиймэл дагуулын мэдээллийн агентлаг, Бээжин 11 сарын 8-ны өдөр: ОХУ-ын “Бизнесмэн” сонинд мэдээлсэнээр, ОХУ-ын онлайн худалдааны барааны чанар, үнэ ханшийн харьцуулах үйлчилгээ үзүүлэгч Яндекс маркет нь Хятадын бараа борлуулагчдад зориулан тусгай буланг нээж өгсөн байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Яндекс маркетийн хийж буй энэ үйлдэл нь Али экспрессд алдсан үйлчлүүлэгчдээ буцаан авахаар төлөвлөж буй үйлдэл юм.

      Яндекс маркет сүлжээний нүүр хуудсанд “Хятадын бараа” гэсэн тусгай булан нээгдсэн байна. Одоогийн байдлаар, тусгай буланд JD.com、 Gearbest、 Intmall、Clogo、TradeEase、Lightinthebox зэрэг дэлгүүрүүдийн худалдаалж буй 500 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг тавьсан байна.

     Цахим худалдаа эрхлэгчдийн холбооны тооцож байгаагаар 2017 оны эхний хагас жилд Оросын онлайн худалдааны импортын хэмжээ нь 178 тэрбум рубль ﹙20.2 тэрбум юань﹚ хүртэл нэмэгдсэн гэж үзжээ. Энэ нь ОХУ-ын нийт онлайн худалдааны зах зээлийн 35.7% -ийг эзэлж байна.

       Оросын иргэд Хятадаас худалдан авч буй дийлэнхи бүтээгдэхүүнүүд: Хятадын 90%,  Европын холбооны 4% , АНУ-ынх 2% эзэлж байна. Али экспресс худалдааны тавцан нь ОХУ-д хамгийн түгээмэл дэлгэрч байгаа худалдааны тавцан юм. 2017 оны 9 сарын байдлаар ойролцоогоор 21 сая хүн Али экспресс онлайн худалдааны сайтаар зочилсон байна. Үүнтэй харьцуулбал, 9 сарын байдлаар Яндекс маркетийн хэрэглэгчдийн тоо  19.1 сая хүрсэн байна.


内蒙古贸促会二维码

бидний тухайбусад газартай холбогдохОУХДХ-ны гишүүдийн нэрсийн жагсаалтхолбоо бариххуулийн тодорхойлолтОУБЭХ-ны гишүүн байгууллагын нэрсийн жагсаалт